Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Д.ТРАМП: НЕФТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНДРЭЛИЙГ ОХУ, АНУ, САУДЫН АРАБ ШИЙДЭХ ЁСТОЙ

 Орос, АНУ, Саудын Араб улсууд хамтраад дэлхий дахины газрын тосны зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах арга замыг хайх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн мэдээлэлд мэдэгджээ. “Би энэ талаар Ерөнхийлөгч В.Путинтэй, мөн Саудын Арабын үе залгамжлагч хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудтай ярьсан. Бид хамтраад нөхцөл байдлыг судлаад юу хийж чадахаа харъя. Яагаад гэвэл бид үүнээс болж бүхэл бүтэн салбараа алдахыг хүсэхгүй байна” гэж Д.Трамп онцолсон байна. Түүнийхээр нефтийн үнэ унаж байгаа нь америкчуудад ашигтай гэнэ. “Хүмүүс нэг галлон буюу 3.8 литр бензинийг 99 центээр авна. Энэ бол олон хүнд, агаарын тээврийнхэнд ашигтай” гэжээ. “Гэхдээ энэ бол манай хамгийн том, нефтийн салбарт хор нөлөөтэй. Нэг үгээр хэлбэл ёстой утгагүй зүйл” гэсэн байна. “Үүнээс болж бид бүхэл бүтэн салбараа, мянга мянган ажлын байраа алдана” гэж АНУ-ын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас Орос, Саудын Арабтай нефть олборлох хэмжээг бууруулах замаар баррель нефтийн үнийг гурван жилийн хугацаанд 60 ам.доллар байлгах тухай хэлэлцээр байр суурийн зөрүүгээс болон тасалдсанаас дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ эрс буурсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.