Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Ж.Байден: Намайг байгаа цагт Хятад улс зорилгодоо хүрч чадахгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден албан тушаалдаа очсоноос хойш анхны бүрэн хэмжээний хэвлэлийн бага хурлаа хуралдуулжээ. Энэ үеэр олон тооны сэтгүүлч өөрсдийн хүсч байсан асуултуудын хариуг авсан байна. Тэдгээрээс олны анхаарлыг ихээр татсан сэдвүүдийн нэг нь АНУ болон Хятадын харилцаа юм. 

Ж.Байден “Хятад улс дэлхийд тэргүүлэгч, хамгийн чинээлэг, хамгийн хүчирхэг улс болохыг эрхэм зорилгоо болгосон. Би энд байгаа цагт Хятад улс энэ зорилгодоо хүрч чадахгүй. АНУ хийгээд түүний холбоотнууд Тайвань, Өмнөд Хятадын сөргөлдөөний асуудлаар Хятадыг хариуцлагад татна. Үүнээс гадна дипломат үйл ажиллагааны зарим хэлбэрээр БНАСАУ-ыг сөрөн зогсоход бэлэн бөгөөд эцсийн дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ёстой” гэжээ. 

Сануулахад, АНУ болон БНХАУ-ын хооронд 2018 онд худалдааны маргаан үүсч эхэлсэн. Тухайн үед Вашингтон Бээжинг тус улсын технологийг хууль бусаар олж авсанд буруутгаж Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа нэмэгдүүлсэн. Энэхүү үйлдэлд нь Бээжин дургүйцэж, адилхан хариу барьсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.