Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
"Спутник V" вакциныг Хятадад үйлдвэрлэнэ

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан болон Хятадын Shenzhen Yuanxing Gene-tech компани Хятадад "Спутник V" вакцины 60 сая гаруй тунг үйлдвэрлэхээр тохиролцжээ.

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлснээр, Хятадад үйлдвэрлэсэн вакцинаар 30 сая гаруй хүнийг вакцинжуулах боломжтой гэнэ. Оросын вакциныг  Хятадад үйлдвэрлэх ажлыг тавдугаар сараас эхлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар, "Спутник V" вакциныг хүн ам нь нийлээд 1.5 тэрбумд хүрэх дэлхийн 57 улсад бүртгэсэн юм. Оросын "Спутник V" вакцины үр дүн 91.6 хувьтай аж.

Вакциныг Оросоос гадна Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос Беларусьт үйлдвэрлэх ажлыг эхлүүлжээ.

Энд нэмж дуулгахад... "Спутник V"  вакциныг боловсруулсан Гамалеягийн нэрэмжит төвөөс "Спутник Лайт" вакциныг боловсруулж байгаа бөгөөд 0.5 мл тунгаар савлагдсан, нэг л тунгаар тарьж, коронавирусээс сэргийлэх бэлдмэл юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.