Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Герман тэргүүтэй зургаан улстай нислэгээ сэргээнэ

ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Герман, Венесуэл, Шри-Ланка, Сири, Узбекистан, Тажикистан улсуудтай нислэгээ сэргээхээр болжээ.

Энэ талаар тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлсэн бөгөөд ингэхдээ Москвагаас Дамаск, Душанбе, Ташкент, Коломбо хотууд руу долоо хоногт нэг удаа, Каракас хот руу хоёр удаа нислэг үйлдэхээр болсон байна. Мөн Герман руу Москва-Берлин-Москва чиглэлд долоо хоногт таван удаа, Москва-Майнын Франкфурт-Москва чиглэлд гурван удаа нислэг үйлдэх бол Санкт-Петербургээс Германы хотууд руу үйлдэх нислэгийг мөн ийм байдлаар зохион байгуулахаар болжээ.

Сануулахад, ОХУ коронавирусний цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 27-ноос эхлэн гадаадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад агаарын тээврийн бүх харилцаагаа түр зогсоох шийдвэрийг гаргаад байсан юм. Гэхдээ өнгөрсөн оны наймдугаар сараас бусад оронтой нислэгээ аажмаар сэргээж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Турк, Танзани, Швейцар, Египет, АНЭУ, Беларусь, Киргизстан, Казахстан, Серби, Өмнөд Солонгос, Япон, Этиоп, Финлянд, Вьетнам, Энэтхэг, Катар, Грек, Сингапур, Куба, Сейшелийн арал, Мальдив, мөн Азербайжан, Армен зэрэг улсууд руу нислэг үйлдэхийг зөвшөөрсөн байна. 

эх сурвалж: tass.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.