Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
АНЭУ 28 настай газрын тосны инженер бүсгүйг анхны эмэгтэй сансрын нисгэгчээр сонгожээ

Энэ жил хүн анх сансарт ниссэний 60 жилийн ой тохиож байгаа энэ үед АНЭУ анхны эмэгтэй сансрын нисгэгчээ танилцуулжээ.

 

 АНЭУ-ын түүхэнд "Анхны эмэгтэй сансрын нисгэгч" хэмээн нэрээ бичүүлж байгаа тус эмэгтэйг Нура аль-Матрооши гэдэг бөгөөд тэрээр Мохаммед бин Рашидагийн нэрэмжит Сансрын төвийн сансрын нисгэгчдийн хөтөлбөрт хамрагдсан хоёр хүний нэг хэмээн тус улсын дэд Ерөнхийлөгч Мохаммед бин Рашид Аль Мактум өөрийн твитер хуудаснаа жиргэжээ.

Мөн Нура аль-Матрооши “Өнөөдөр миний хувьд мартагдашгүй мөч тохиож байна. Би ард түмэндээ үүрд дурсагдах түүхэн мөч, ололт амжилтыг үлдээхийн тулд шаргуу хөдөлмөрлөх болно” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна. 

АНЭУ-ын анхны сансрын нисгэгч аль-Матрооши нь 1993 онд төрсөн бөгөөд АНЭУ-ын их сургуульд механик инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, Үндэсний газрын тосны барилга байгууламж угсралтын корпорацид инженерээр ажилладаг аж. 

Тэрээр "Сансрын төвийн сансрын нисгэгчдийн хөтөлбөрт"  нийт 4000 гаруй хүнтэй хамт хамрагдах хүсэлтээ илгээсэн бөгөөд тэрээр Нура аль-Матроошийг Мохаммед Аль-Муллагийн хамтаар сонгосон байна. Нура аль-Матроошигийн хамтрагч Мохаммед Аль-Мулла нь 1988 онд төрсөн Аль-Мулла нь арилжааны нисгэгчээс гадна Дубай хотын цагдаагийн газарт нисгэгчээр ажилладаг нэгэн аж.

эх сурвалж: cnn.com

dailymail.co.uk

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.