Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
“Huawei” ухаалаг автомашины технологид хөрөнгө оруулна

Хятадын харилцаа холбооны “Huawei” компани цахилгаан хөдөлгүүрт болон автомат жолоодлогот автомашинуудад зориулсан технологийн судалгаанд энэ онд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Эрик Сюй даваа гарагт шинжээчидтэй уулзах үеэрээ мэдээлсэн байна.

"Ухаалаг автомашины эд ангиудыг хөгжүүлэх чиглэлд “Huawei”-н хөрөнгө оруулалт энэ онд нэг тэрбум ам.долларт хүрнэ" гэж тэрбээр хэлсэн байна.  Түүний хэлснээр, тус компани автомашин үйлдвэрлэгч гурван компанитай хамтран ажиллахаар тохиролцжээ. “Huawei” бие даан тээврийн хэрэгсэл бүтээхгүй бөгөөд  эдгээр компанид технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх аж.

Ухаалаг автомашины технологи хөгжүүлэх чиглэлд "Huawei" одоогоор Хятадын "BAIC BluePark New Energy Technology Co" компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд ийм автомашиныхаа анхны загварыг энэ сард Шанхайд болох үзэсгэлэнгийн үеэр танилцуулахаар төлөвлөжээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.