Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Өнөөдөр “Севол” хөлөг онгоцны ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

Өнөөдөр “Севол”  хөлөг онгоцны ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. 

Одоогоос 7 жилийн өмнө Өмнөд Солонгосын Чежү арлыг чиглэн явж байсан “Севол” нэртэй хөлөг онгоц өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард осолдсон билээ. 

Ослын улмаас 304 хүн амиа алдсан бөгөөд ослын дараа аврагчид уснаас 295 зорчигчийн цогцсыг гаргасан бол өнөөг хүртэл есөн зорчигчийн цогцос олдоогүй учраас тэднийг амиа алдагсдын жагсаалтанд оруулсан талаар 2015 онд мэдэгдэж байсан юм. 

Шалгалтын явцад “Севол”  хөлөг онгоцны ахмад Ли Жүн Сёк болон багийн бусад 15 гишүүн зорчигчдыг бүхээгнээсээ гарахгүй байхыг анхааруулаад өөрсдөө хөлгөө орхин явсан байсныг илрүүлсэн байдаг. Улмаар тус хөлөг онгоцны ахмад Ли Жүн Сёкийг шүүх хурлаар түүнийг осол гарах үед хэргийн газраас зугтаасан, ажлын хариуцлага алдсан, зорчигчдын амь насыг аврахын тулд ямар ч алхам хийгээгүй хэмээн буруутгаж 36 жилийн хорих ялаар оноосон бол багийн бусад 10 гишүүнд 10-25 жилийн хорих ял оноожээ. 

Энэ харамсалтай үйл явдлын улмаас амь үрэгдсэн, сураггүй алга болсон сурагчдын ар гэрийхэнд хүндэтгэл үзүүлж "BTS- Spring Day", "Red Velvet- One Of These Nights", "The Ark- Light" зэрэг уран бүтээлүүд цацагдаж байснаас гадна ослын талаар өгүүлсэн "Birthday" (2019), "Intention" (2018) уран сайхны кинонууд гарч байсан юм.  

 

 эх сурвалж: koreatimes.co.kr

yonhap

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.