Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Япон улс дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтыг тэргүүлжээ

“Henley Passport Index” дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жил тус жагсаалтыг Япон улс тэргүүлсэн бөгөөд тус улсын иргэд 193 орноор визгүй зорчих боломжтой ажээ. Харин Сингапурын иргэд 192 орноор визгүй зорчих боломжтойгоор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. ТЭдний араас  3-рт Герман, БНСУ(191), 4-рт Финланд,Итали, Люксембург,Испани (190), 5-рт Австри, Дани (189),  6-рт Франц,Ирланд,Нидерланд, Португал, Швед (188), 7-рт Бельги,Шинэ Зеланд,Швейцар, Их Британи, АНУ (187), 8-рт Чех, Грек, Мальта,Норвеги (186), 9-рт Австрали,Канад (185) орнууд орсон бол Унгар,Литва, Польш,Словак (183) орнууд 10-рт жагсжээ.

Харин жагсаалтын сүүл мушгисан орнуудаар БНАСАУ(39), Балба (38), Палестины бүс(37), Сомали (34), Йемен (33), Пакистан (32), Сири (29), Ирак (28), Афганистан (26) орнууд тус тус жагсжээ. 

Мөн “Henley Passport Index”-н тайланд БНХАУ, АНЭУ орнуудыг сүүлийн 10 жилд хамгийн их ахиц үзүүлсэн хэмээн онцолжээ. Учир нь  2011 оноос хойш БНХАУ 90 дүгээр байраас 68 дугаарт, АНЭУ 65 дугаар байраас 15 дугаарт жагссан аж. Өөрөөр хэлбэл 10 жилийн өмнө  АНЭУ-ын иргэд 67 орон руу визгүй зорчдог байсан одоо 174 улс болж нэмэгдсан байна.

Харин манай Монгол Улсын иргэдийн хувьд 62 орон руу визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын 80 дугаарт бичигдсэн байжээ.

эх сурвалж: cnn.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.