Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Илон Маск: Осолдсон автомашин бүрэн автомат жолоодлогын функцээр тоноглогдоогүй байсан

Хэдхэн хоногийн өмнө Тесла компанийн цахилгаан машин осолдож, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэхүү харамсалтай үйл явдлын талаар Тесла компанийн зүгээс албан ёсоор мэдэгдэл хийсэн байна. Тэдний мэдээлж байгаагаар, АНУ-ын Техас мужид осолдсон Тесла цахилгаан машины авто жолоодлогыг асаагаагүй байжээ. Мөн осолдсон авто машин тухайн үед машин бүрэн автомат жолоодлогын функцээр тоноглогдоогүй байсан гэдгийг компанийг үүсгэн байгуулагч Илон Маск онцлон тэмдэглэсэн байна. 

Үүнээс гадна осол болох өөр нэг шалтгааныг тухайн осол болсон замын хэсэгт стандарт авто жолоодлогын хэвийн ажиллагаанд шаардлагатай замын тэмдэглэгээний гэрэлтүүлэг байгаагүйгээс үүдэлтэй хэмээжээ.

Эргэн сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Хьюстоноос хойд хэсэгт Тesla Model Y цахилгаан машин өндөр хурдтай явж байгаад мод мөргөн шатсаны улмаас дотор нь байсан хоёр хүн хоёулаа амиа алдсан юм. Аврагчид галыг унтраахын тулд 4 цаг ажилласан бөгөөд ингэхдээ 120 мянган литр ус зарцуулжээ. Мөн тухайн осол гарах үед жолооны ард хүн байгаагүй, нэг зорчигч урд талын зорчигчийн суудалд, нөгөө нь хойд суудалд сууж байсан аж.

эх сурвалж: cnn.com

theguardians.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.