Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн охин Аиша ЕХ-ны хар жагсаалтаас хасагджээ

 Европын Холбоон /ЕХ/ өнгөрсөн лхагва гаригт Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн охин Аишаг хар жагсаалтаасаа хасчээ.

Энэ талаар “Al Wasat” мэдээллийн цахим хуудас мэдээлсэн бөгөөд тус мэдээлэлд түүнийг бүс нутгийн олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэхээ больсон учраас эл шийдвэрийг гаргасан хэмээн бичсэн байна. Мөн Айша Каддафиг Ливид олон жил амьдараагүйгээс гадна Ливийн улс төрийн амьдралд оролцоогүй хэмээн Люксембург дахь ЕХ-ны шүүхийн шийдвэрт дурдсан талаар мэдээлжээ.  

Эргэн сануулахад, 2011 оны хоёрдугаар сард ЕХ Муаммар Каддафиг гурван хүүхдийн хамт хар жагсаалтад оруулж улмаар Европын орнуудад зорчих, банкны үйлчилгээ авах боломжгүй болгосон юм. Гэвч Муаммар Каддафи 2011 оны аравдугаар сард босогчдын гарт амиа алджээ. Мөн жагсаалтад хамт бичигдсэн Каддафийн зургаа дахь хүү хурандаа Сейф аль-Араб 2011 оны дөрөвдүгээр сард НАТО-гийн агаарын дайралтын үеэр амь үрэгдсэн бол дөрөв дэх хүү Мутаззим-Билла нь Хамисын тулалдаанд амь үрэгдсэн юм.

Өдгөө 44 настай, өмгөөлөгч мэргэжилтэй Аиша Каддафи 2011 оны наймдугаар сард Триполид мөргөлдөөн ид болж байх үеэр өөрийн ээж болох Сафиа Фаркаш, дүү Ганнибал, Мохаммед болон бага насны хүүхдүүдийн хамт Алжир руу зугтаж чадсан байна. Үүний дараа Оманы султан Муаммар Каддафийн гэр бүлд улс төрийн болон мэдээллийн үйл ажиллагаанд оролцохгүй байх болзолтойгоор улс төрийн орогнол олгоход бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэхдээ Каддафийн гэр бүлийн эмэгтэйчүүд болон 18 хүрээгүй эрчүүдэд л тус зөвшөөрөлд хамрагдах болзолтой байсан бөгөөд тэд болзлыг хүлээн зөвшөөрснөөр одоог хүртэл Оманд амьдарч байгаа юм.

эх сурвалж: theguardians.com

bbc.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.