Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Энэтхэг улсад хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нас баралт нэмэгдэж байна

Энэтхэг улсын эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн нөөц тасалдаж улмаар эмнэлгүүдийн ачаалал огцом нэмэгдэж, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хомсдолтой тулгараад байгаа юм. Тус улсад коронавирусний хоёр дахь давалгаа явагдаж байгаагийн дээр хүчил төрөгч шаардлагатай бусад өвчтөнүүдэд хүчил төрөгч хүрэлцэхгүй байгаагийн улмаас  түүхэндээ байгаагүй хамгийн их нас баралтуудыг бүртгэж байна гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. 

Одоогоор Шинэ Дели, Мумбай зэрэг том хотуудад эмнэлгүүдийн ор дүүрч, хүндэрсний улмаас нэмж өвчтөн хүлээж авах боломжгүй нөхцөл байдалд орсон бөгөөд энэ талаар эмч нар “Өмнө нь ийм хүнд нөхцөл байдлын дүр зургийг харж байсангүй. Халдварын улмаас нас барсан хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд, дөнгөж гэрлэсэн хосууд хүртэл байна. Тэднийг харахад маш хэцүү байдаг” хэмээн ярьжээ. 

Дели дэх Жайпур Голден эмнэлэгт хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас нэг шөнийн дотор 20 хүн нас барсан гэж албаныхан мэдээлж байлаа. Хэдийгээр тус улсын Засгийн газраас түр эмнэлгүүд байгуулж, мужууд руу эмч, сувилагч, хүчилтөрөгчийн нөөц илгээх шийдвэрийг гаргасан ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа аж.

Сануулахад, Тус улсад цар тахлын халдварын тархалт гуравдугаар сараас эрс нэмэгдсэн бөгөөд үүнд өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн хинди шашны баяр гол нөлөө үзүүлсэн хэмээн судлаачид үзэж байгаа юм. Үүний зэрэгцээ "Би1-617" гэх коронавирусний хавсарсан мутаци Энэтхэгт хурдтай тархаж байж болзошгүй гэж таамаглалыг ч дэвшүүлээд байгаа юм.

Эх сурвалж: BBC.com

dailymail.co.uk

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.