Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Google болон Microsoft компанийн Энэтхэг гаралтай захирлууд эх орондоо туслахаа мэдэгджээ

Сүүлийн үед  Энэтхэг улс дэлхийн нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа билээ. Учир нь тус улс  цар тахлын гамшигт нэрвэгдэж улмаар өдөрт хэдэн арван хүн нас барж байгаа юм.

Улмаар Энэтхэг гаралтай бизнесмэнүүд эх орондоо туслахаар болжээ.

Тодруулбал, Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай Энэтхэгийн засгийн газарт компаниасаа болон ажилтнуудынхаа зүгээс 1.35 тэрбум рупигийн ($18 сая) тусламж үзүүлэхээр болсноо твиттер хуудсандаа мэдэгджээ. 

Сундар Пичай Энэтхэгт цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнд санаа зовж байгаагаа илэрхийлээд, төрөлх эх оронд нь тусламж үзүүлж байгаа АНУ-ын засаг захиргаанд талархал илэрхийлье гэжээ.  Пичай нь Энэтхэгийн Тамил Надуд төрсөн. Тэрбээр Стэнфордын их сургуульд суралцахаар АНУ-д ирэх хүртлээ компьютертэй байж үзээгүй гэдэг.

Пичай 2004 онд Google компанид ажилд орж, 2015 онд гүйцэтгэх захирал нь болж байжээ.

Түүнээс гадна  Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатя Наделла ч мөн эх орон, элэг нэгтнүүддээ өөрийн чадлаар туслахаа мэдэгдэж компанийнхаа нөөц бололцоо, технологийн хүчин чадлыг Энэтхэг улсад туслахад дайчлахаа амласан байна. 

Тэрээр " Энэтхэгт үүсээд байгаа өнөөгийн байдал сэтгэлийг минь эмзэглүүлж байна. АНУ-ын Засгийн газар тусламжийн гараа сунгасанд талархаж байна. Майкрософт компани дуу хоолой, нөөц, технологио ашиглан тусламжийн ажилд туслах, хүчилтөрөгчийн концентрацийн чухал төхөөрөмжүүдийг худалдан авахад дэмжлэг үзүүлэх болно" хэмээн жиргэжээ.

Наделла, Пичай нар нь Энэтхэгээс төрсөн хамгийн амжилттай яваа гүйцэтгэх захирлууд юм.

 Сатя Наделла өмнөд Энэтхэгийн Хайдерабад хотын уугуул бөгөөд 1992 оноос хойш Microsoft компанид ажиллаж, 2014 онд гүйцэтгэх захирал нь болж байжээ. Харин Сундар  Пичай нь Энэтхэгийн Тамил Надуд төрсөн бөгөөд тэрээр Стэнфордын их сургуульд суралцахаар АНУ-д ирэх хүртлээ компьютертэй байж үзээгүй гэдэг. Улмаар 2004 онд Google компанид ажилд орж, 2015 онд гүйцэтгэх захирал нь болж байжээ.

Өчигдрийн байдлааор Энэтхэг улсад коронавирусийн халдварын 352,991 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлыг 17.3 саяд хүрчээ. Мөн коронавирусний 2,812 хүн нас барж нийт нас баралт  195,000-д хүрсэн байна. 

Эх сурвалж: CNN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.