Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ОХУ-ын их, дээд сургуулиудын хичээл 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ

Оросын Холбооны Улсын Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд ноён Фальков В.Н. олон нийтэд хандан өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Хичээлийн жилийг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх ба тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан сургалтын хэлбэрийг сонгох”-оо зарлалаа.

Тэрбээр өөрийн мэдэгдэлдээ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс тус улсын их, дээд сургуулиуд зайн сургалтын хэлбэрт шилжсэнийг дурдаад шинэ нөхцөл байдалд зайн сургалтад шилжих явцад их, дээд сургуулиуд 1.) чанартай боловсролыг олгох сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах; 2) цахим орчинд ажиллах ур чадваргүй их, дээд сургуулийн багш нарт дэмжлэг үзүүлэх; 3) оюутнуудад дэмжлэг үзүүлэх гэсэн гурван чиглэлд анхаарлаа хандуулж ажилласныг тэмдэглэв.

Тус улсын их, дээд сургуулиудын зайн сургалтын зохион байгуулалт, хэлбэр болон чанарын талаарх оюутнуудын үнэлэмж янз бүр байгааг дурдаад Оросын Дээд боловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулиудын сургалтын төлбөр болон оюутнуудад үзүүлэх багц арга хэмжээний талаар шийдвэр гаргах чиглэлээр ажиллаж байгааг дурдлаа.

Мөн цар тахлын улмаас Оросын Холбооны Улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа Улсын нэгдсэн шалгалтын товыг өөрчлөх магадлалтай бөгөөд шалгалтын тов майн баярын дараа гарах юм байна.

Харин соёл, урлагийн их, дээд сургуулиудад элсэн ороход шаардагддаг мэргэжлийн шалгалтыг ямар байдлаар зохион байгуулахыг Соёлын яамтай зөвлөлдөн хэлэлцэж байгаа ажээ.

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

 
 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.