Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
БНСУ-д вакцинд бүрэн хамрагдсан иргэд тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой болжээ

Коронавирусний цар тахлын хурдацтай тархалтын улмаас БНСУ өвчтөнтэй ойрын хавьтал болсон хүмүүст 14 хоног өөрийгөө тусгаарлах дэглэм үйлчилж байгаа юм. Тэгвэл БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагууд хамтран ирэх сараас эхлэн вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн иргэд заавал хамрагдах 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой хэмээн мэдэгдсэн байна.

Тодруулбал, Тавдугаар сарын 5-наас хойш коронавирусээр халдварласан хүнтэй ойр харилцаатай байсан болон эх орондоо эргэн ирсэн иргэд вакциндаа бүрэн хамрагдсан бол өөрийгөө тусгаарлах шаардлагагүй болжээ. 

Тус улсад вакцинд бүрэн хамрагдсан иргэд тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой хэдий ч 14 хоногийн хугацаанд ажиглалтад байх бөгөөд энэ үедээ хоёр удаа шинжилгээ өгөх ёстой юм. Одоогоор БНСУ хоёр тунт “Pfizer”, “AstraZeneca” вакциныг хэрэглэж байгаагаас гадна “Johnson & Johnson” вакцинд зөвшөөрөл олгосон бол “Moderna”, “Novavax”-н вакцинуудад хэрэглэх зөвшөөрөл хараахан олгоогүй аж. Түүнчлэн Оросын “Спутник V”, Хятадын “Sinofarm” зэрэг БНСУ-д зөвшөөрөгдөөгүй вакцинаар тариулсан иргэдэд шинэ журам үйлчлэхгүй юм байна.

эх сурвалж: yonhap.com

koreatimes.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.