Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
АНЭУ “Tik Tok”-д хуурамч бичлэг хийсэн гадаадын иргэнд 6 сар хорих ял оноожээ

АНЭУ-д ажиллаж амьдардаг Бангладешийн иргэнийг “Tik Tok” нийгмийн сүлжээнд хуурамч бичлэг байршуулсан хэмээн буруутгаж 6 сарын шоронд хоригдох ял оноож, таван мянган дирхамын торгууль ногдуулжээ. Түүнчлэн хэрэгтнийг ялаа эдэлснийх нь дараа даруй нутаг буцаах шийдвэрийг Дубай хотын шүүх гаргасан байна.   

Өдгөө 34 настай Бангладешийн иргэн  Дубай хотод зөөгчөөр ажилладаг байсан бөгөөд тэрээр нэгэн автомашины зогсоол дээр буун дуу гарч, хүмүүсийн хашхирах чимээ сонсогдох дүрс бичлэгийг “TikTok” нийгмийн сүлжээнд байршуулсан юм.  Түүний “TikTok” нийгмийн сүлжээнд байршуулсан хуурамч бичлэг олны хараанд өртсөнөөр цагдаа нар түүнийг баривчилж “TikTok” хаягийг нь хаажээ.

АНЭУ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн 28 дугаар зүйл заалтад үндэсний аюулгүй байдалд заналхийлж, нийтийн хэв журмыг алдагдуулсан зураг, дүрс бичлэгийг нийтлэхийг хориглосон байдаг. Тус улсын Кибер аюулгүй байдлын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуульд 2018 оны наймдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж улмаар тус зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд шоронд хоригдох, нэг сая хүртэлх хэмжээний дирхамын торгуул оногдуулахаар зүйлчилж байжээ.

эх сурвалж: tass.com

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.