Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
БНАСАУ: Ж.Байден дайсагнасан бодлого явуулж байгаа учир бид хариу арга хэмжээ авна

БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг тус улсын эсрэг дайсагнасан бодлого явуулж байна. Тиймээс бид хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр Ираны хамт Америкийн аюулгүй байдал, дэлхийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байна. Бид эдгээр хоёр улсын зүгээс тулгарч байгаа ноцтой аюулыг арилгахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана. Мөн Умард Солонгостой цөмийн зэвсгээс зайлсхийх дипломат хэлэлцээ хийхэд нээлттэй" хэмээн мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдэлд БНАСАУ-ын Гадаад хэргийн яам "Дайсагнасан үйлдлээ далдлах хуурамч үг. Манай улсын цөмийн хөтөлбөрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ноцтой аюул хэмээн нэрлэснээрээ “томоохон алдаа” гаргалаа. Үүний хариуд бид хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно" хэмээн мэдэгдсэн байна.

Харин Умард Солонгосын Гадаад хэргийн яамны АНУ-тай холбоотой хэрэг эрхлэх газрын дарга Квон Жон Гун "Жо Байдены хийсэн мэдэгдэл АНУ-аас өнгөрсөн хагас зууны турш Умард Солонгосын эсрэг явуулж байгаа дайсагнасан бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэсэн эрмэлзлийг тодорхой харуулж байна гэдгийг нотоллоо" гэжээ.

Мөн тус улсын Гадаад харилцааны яамнаас гаргасан тусдаа мэдэгдэлд Жо Байден Ким Жон Уныг доромжилсон гэж буруутгаж, "Хэрэв биднийг өдөөн хатгасан тохиолдолд ойрын ирээдүйдээ тун хүнд нөхцөл байдалтай нүүр тулахыг бид АНУ-д хангалттай анхааруулсан" хэмээн нэмж хэлсэн байна. 

Эх сурвалж: BBC, Theguardians

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.