Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Ж.Байден: Хоёр сарын дотор насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг вакцинжуулалтанд хамруулахыг зорьж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Цагаан ордонд мэдэгдэл хийх үеэрээ, ирэх долоодугаар сарын 4-ний өдөр гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг вакцинжуулалтанд хамруулна хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр  “Хоёр сарын дараа тусгаар тогтнолын баяраа коронавирусээс ангижирсан мөчтэй хамт тэмдэглэцгээе. Бид бүхэн энэ зорилгодоо хүрч чадна” хэмээн хэлжээ. 

Одоогийн байдлаар тус улсын 105 сая хүн коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байгаа бөгөөд улсын хэмжээнд өдөрт нэг сая орчим хүнийг вакцинжуулж байна. Хэдийгээр энэ өндөр үзүүлэлт шиг харагдах боловч хагас сарын өмнөх үзүүлэлттэй  харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм.

Эрдэмтдийн хэлж байгаагаар тус тоон үзүүлэлт багассан нь иргэдийн вакцинд итгэх итгэл буурсантай холбоотой аж. Тиймээс АНУ-ын засаг захиргаа иргэдийнхээ эргэлзээг тайлахаар ажиллаж эхэлсэн байна. 

Одоогийн байдлаар АНУ-д 32.5 (+506058) сая хүн коронавирусний халдвар авсан бөгөөд халдварын улмаас 577 (+751) мянган хүн нас баржээ.

эх сурвалж: theguardians.com 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.