Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Энэтхэгт нэг хоногийн дотор 4,000 гаруй хүн коронавирусний улмаас нас баржээ

Энэтхэг улсад цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа 24 цагийн дотор 400,000 гаруй хүн шинээр коронавирусний халдвар авч халдварын улмаас 4,187 гаруй хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Одоогоор тус улсад коронавирусний цар тахал эхэлсэн цагаас хойш нийт 21 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 238,000 орчим хүн нас бараад байна. 

 Гэвч тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди үндэсний хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоохоос зайлсхийсээр байгаа ч тус улсын хэд хэдэн муж төв засгийн газрын шийдвэрийг хүлээлгүйгээр энэ долоо хоногоос эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоож эхэлжээ.

Хамгийн сүүлд өмнөд Энэтхэгийн Тамил Наду муж ирэх Даваа гарагаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай хөл хорионы дэглэм зарлажээ. Тус мужид Баасан гарагт халдварын 26,465 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Өнгөрөгч оны гуравдугаар сард халдварын 500 гаруйхан тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас бараад байхдаа Энэтхэг улс үндэсний хэмжээнд хөл хорионы хатуу дэглэм зарлаж байсан удаатай.

Мөн өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнууд тодруулбал, хамгийн сүүлд Австри улс хүчилтөрөгчийн 1,900 хоолой, 396 цилиндр илгээсэн бол Чех улс 500 цилиндр тусламжаар илгээсэн юм. Үүнээс гадна Канад улс амьсгалын 50 аппарат, 25,000 багц Remdesivir вирусийн эсрэг үйлчилгээтэй эм, Япон улс хүчилтөрөгчийн 100 концентратор Энэтхэг улс руу илгээж Энэтхэг улсад тусламжийн гараа сунгасаар байгаа юм.

Эх сурвалж: CNN, theguardians.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.