Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Афганистанд охидын сургуульд бөмбөг дэлбэрсний улмаас 85 хүн амиа алджээ

Афганистаны нийслэл Кабул хотод байрлах нэгэн охидын дунд сургуулийн ойролцоо дэлбэрэлт болсны улмаас 85 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ.

Тус дэлбэрэлт нь бямба гарагийн үдээс хойш 16:30 цаг орчимд Дашт-и-Барчи орчмын Сайед-ул-Шухада сургуулийн ойролцоо охидыг хичээлээсээ тарж байх үед болсон бөгөөд нас барсан хүмүүсийн ихэнх нь 11-15 насны охид байжээ.

Энэ талаар тус сургуулийн багш Ибрахим "Эхлээд автомашинд бөмбөг дэлбэрсэн хэрэг гарч, дараа нь Кабул дахь охидын сургуулийн ойролцоо дахин хоёр дэлбэрэлт болсон" хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.

Афганистаны засгийн газар террорист халдлагыг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор Талибан хөдөлгөөний зүгээс тус халдлагыг үйлдээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

CNN агентлагийн мэдээлж байгаагаар АНУ болон түүний холбоотнууд 20 жил үргэлжилсэн дайнаа дуусгахаар болж, цэргээ Афганистанаас гаргаж эхэлснээр тус улсад зэвсэгт халдлага гарах нь эрс нэмэгдсэн гэжээ. АНУ-ын 2,500-3,500 oрчим цэргийн эхний хэсэг тавдугаар сарын 1-нээс эхлэн Афганистанаас гарч байгаа бөгөөд энэ оны есдүгээр сарын 11-нд дуусах юм.

Эх сурвалж: CNN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.