Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
АНУ “Pfizer”-ийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүнс, эмийн чанарын хяналтын газар 12-15 насны хүүхдүүдэд “BioNTech-Pfizer” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.

“Хүнс, эмийн чанарын хяналтын газар коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “BioNTech-Pfizer” компанийн вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрлөө өргөтгөж, 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрч байна. Тийнхүү 2020 оны 12 дугаар сарын 11-нд олгосон зөвхөн 16-гаас дээш насныханд яаралтай хэрэглэх зөвшөөрөлдөө нэмэлт өөрчлөлт орууллаа” хэмээн мэдэгдэлд дурдав.

Зохих зөвшөөрөл олгосныг цар тахалтай тэмцэх чухал алхам гэж үзэж байна. “Ийнхүү зөвшөөрөл олгож илүү залуу үеэ хамгаалснаар хэвийн нөхцөлдөө эргэн орох, цар тахлыг эцэс болгоход дөхөмтэй болох юм” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна. Хүнс, эмийн чанарын хяналтын газар яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийн хамрах хүрээг өргөтгөхийн өмнө боломжит бүх мэдээллийг нарийвчлан шалгаж үзсэн гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.