Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Америкийн эрдэмтэд бодлыг текст болгон хөрвүүлдэг интерфейс бүтээжээ

Америкийн эрдэмтэд бодол санааг минутад 90 тэмдэгтийн хурдтайгаар текст болгон хөрвүүлдэг “тархи-компьютер”-ийн тусгай интерфейс бүтээж, саажилттай хүний тархинд амжилттай холбосон тухай Стэнфордын их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Эрдэмтдийн бүтээлийн талаарх нийтлэл “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Стэнфордын их сургуулийн судлаач Френсис Уиллеттийн ярьснаар, уг интерфейс нь өвчтөний ой тойндоо бодсон үсгийг уншиж чаддаг тул бодлыг хөрвүүлэн бичихэд бараг алдаа гардаггүй ажээ.  Эрдэмтэд нуруу нугасны гэмтлийн улмаас бие нь бүрэн саажсан 63 настай өвчтөнд интерфейсээ амжилттай туршсан байна. Уг эрэгтэй хэцүү үгсийг бичиж сурч, шинэ системийг маш хурдан эзэмшжээ.

Эрдэмтдийн мэдээлснээр, нейрочипийг өвчтөний тархины бор гадаргын текст бичих үед гарын хөдөлгөөнийг хариуцдаг хэсэгт суулгах бөгөөд үүний дараа тухайн хүн цаасан дээр бичих зүйлээ төсөөлөн бодох ёстой байна. Уиллетт ба түүний багийнхны боловсруулсан алгоритмууд нь сэтгэцийн дохионуудыг ялгаж, бодлыг текст болгон хөрвүүлдэг аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.