Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Токиогийн Олимпыг Эсэргүүцэх япончуудын тоо нэмэгдэж байна

Токиогийн Олимпын наадам эхлэхэд гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед коронавирусний халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдсээр байгаагаас гадна вакцинжуулалтын явц удаан хэвээр байгаатай холбоотойгоор Японы иргэдийн 59.7 хувь нь наадмыг цуцлах хэрэгтэй гэж үзэж байгааг “Kyodo” агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Өнгөрсөн бямба гаргаас эхлэн хоёр хоногийн хугацаанд орон даяар утсаар явуулсан санал асуулгад оролцогчдын 25.2 хувь нь наадмыг танхимын үзэгчгүйгээр явуулах хэрэгтэй гэж үзсэн бол 12.6 хувь нь олон улсын спортын тэмцээнийг тодорхой тооны үзэгчидтэйгээр явуулах хэрэгтэй хэмээн хариулсан байна. Эдгээр дүнгээс үзэхэд коронавирусний халдварын улмаас хэдийнээ нэг жилээр хойшлоод буй Олимпын наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсэхэд олон нийт эргэлзэх болсон нь харагдаж байна. Япон улсад одоо халдварын дөрөв дэх давлагаа дэгдээд байгаа бөгөөд илүү хурдан халдварладаг хувилбарууд тархах болоод байгаа юм.

Хэдийгээр Олимпыг зохион байгуулагчид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа боловч санал асуулгад оролцогчдын 87.7 хувь нь гадаадын тамирчид, тэднийг дагалдан ирэх хүмүүс халдвар тарааж болзошгүй гэдэгт санаа зовниж байна. Токиогийн Олимпыг ирэх долоодугаар сарын 23-наас, Паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод буй юм. Одоогоор Токио нь “COVID-19”-ийн улмаас тавдугаар сарын 31 хүртэл онцгой байдал тогтоосон есөн мужийн тоонд багтаж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.