Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
В.Путин, Ши Жиньпин нар атомын байгууламж барих ажлыг эхлүүлэх ёслолд оролцоно

Атомын эрчим хүчний салбарт хоёр улсын хамтарсан байгууламж барих ажлыг эхлүүлэх ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар цахим хэлбэрээр оролцоно.

Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мягмар гарагт мэдэгджээ. “Хоёр улсын удирдагч атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд цөмийн байгууламж босгох ажлыг эхлүүлэх ёслолд 5 дугаар сарын 19-нд цахим хэлбэрээр оролцоно” хэмээн мэдэгдэлд дурдав.

Ингэхдээ барилгын ажил болон байгууламжийн нэрийн талаар нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тяньванийн атомын цахилгаан станцын 7, 8 дугаар блокыг барих гэрээнд ОХУ-ын “Росатом” компани, Хятадын үндэсний цөмийн корпорацийн төлөөлөгчид 2019 оны 3 дугаар сарын 7-нд гарын үсэг зуржээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.