Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
New York Times: Монгол Улс вакцины хангалттай нөөцтэй болжээ

АНУ-ын Вашингтонд төвтэй New York Times-д "Монголын вакцин"-ны татан авалттай холбоотой нийтлэлийг Александра Стивенсон бичжээ. Энэхүү нийтлэлээс онцлох зарим бичвэрийг орчуулан хүргэж байна.

/Нийтлэлийг бүрэн эхээр нь/

Нийтлэлд..."Ногоон тал, уудам говь, зах хязгааргүй тэнгэрийн орон гэгддэг Монгол Улс нь Чикаго хотоос арай олон хүн амтай юм. Энэхүү хүн ам цөөтэй ардчилсан улс нь хүчирхэг хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын сүүдэрт оршин тогтносоор ирсэн.

Харин цар тахлын үеэр дэлхийн хэмжээний эрмэлзлэл бүхий вакцин үйлдвэрлэгч хоёр орны дунд оршдог тус улсад олон давуу тал бий болоод байна.

Тодруулбал, дэлхийн ихэнх орон коронавирусний вакциныг олж авахаар хөөцөлдөж байхад Монгол Улс нь БНХАУ, ОХУ-тай байгуулсан гэрээнүүдийн ачаар одоо насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинжуулах нөөцтэй болжээ. Эрх баригчдын хувьд вакциныхаа нөөцөд тун ч итгэлтэй байгаа бөгөөд ард иргэддээ “COVID”-гүй зуныг амлаж байна. Бага орлоготой, хөгжиж буй орнуудын тоонд багтдаг Монгол Улсын хувьд цөөн сарын хугацаанд ахиу вакцин татан авсан нь томоохон амжилт юм. 

“COVID-19”-ийн вакцин олж авах өрсөлдөөнд Монгол Улс нь хожуу хөл тавьсан. Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш нэг жил орчмын турш тус улсад “COVID-19”-өөр дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй юм. Харин өнгөрсөн 11 дүгээр сараас халдвар тархаж эхэлсэн. Түүнээс хоёр сарын дараа халдварын эсрэг арга хэмжээнүүдийг эсэргүүцсэнээс үүдэлтэй улс төрийн хямралын улмаас Ерөнхий сайд гэнэт огцроход хүрсэн. 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод насанд хүрсэн хүн амын 97 хувь нь вакцины эхний тунд, тэн хагасаас илүү хувийг нь бүрэн вакцинжуулаад байгааг Засгийн газрын статистик мэдээлэл харуулж байна. Улсын хэмжээнд авч үзвэл, монголчуудын гуравны нэгээс илүү хувь нь вакцины эхний тунг тариулжээ" хэмээж бичжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.