Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Израиль, Палестины мөргөлдөөн зогсож Газын зурвас хүмүүнлэгийн тусламж хүлээн авч эхэлжээ

Израиль, Палестины зэвсэгт дайчдын хоорондын мөргөлдөөн зогсож тохиролцоонд хүрч эхэлснээс хэдэн цагийн дараа хүмүүнлэгийн тусламжийн анхны цуваа Газын зурваст иржээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) гэмтэж, бэртсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор коридор бий болгохыг уриалжээ.

Бүтэн 11 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд мөргөлдөөний үеэр 250 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь Газын зурваст болжээ. Энэ бүхний эцэст Израилийн Засгийн газар болон Палестины Хамас бүлэглэл харилцан гал зогсоох тохиролцоонд хүрсэн бөгөөд хоёр талаас өөрсдийгөө ялалт байгууллаа хэмээн зарласан байна.

Тус мөргөлдөөний улмаас Газад үүссэн хохирлын сэргээн босголтын ажилд олон жил шаардагдаж магадгүй гэж эрх баригчид мэдэгджээ.

Израилийн өмнөд хэсэгт оршин суугчид талуудын эвлэрсэнд баяртай байсан боловч олон хүн энэ бүс нутагт дахин мөргөлдөөн гарах нь цаг хугацааны асуудал болж байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.

Израиль “Kerem Shalom” гарцыг нээсний дараа НҮБ-тай холбоотой олон тусламжийн байгууллагуудын ачааны машинууд нэн шаардлагатай эм, хүнс, шатахууныг Газа хот руу авчирч эхлэсэн байна.

Эх сурвалж: BBC

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.