Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Израиль коронавирусний халдварын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтуудаа цуцлахаар болжээ

Израиль улсын Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо мэдэгдэхүйц хэмжээгээр буурсантай холбогдуулан халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоосон хязгаарлалтуудыг цуцлах гэж байгаагаа мэдээлжээ.

Тус улсын хүн амын дийлэнх хувь нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдаж, 50-иас дээш насны иргэдийн 92 орчим хувь нь вакцин хийлгэсэн юм уу халдвар аваад эдгэрсэн учраас тус шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна. 

Ю.Эдельштейн үргэлжлүүлэн "Ирэх зургаадугаар сараас хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сунгахгүй бөгөөд ногоон паспортын системийг хүчингүй болгоно. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалан шаадлагатай тохиолдолд дахин хязгаарлалт тогтоож магадгүй" хэмээн анхааруулжээ. Одоогоор тус улсад халдвар тархах эрсдэлтэй үйл ажиллагаа болон хүмүүсийн цуглах тоо зэрэгт хязгаарлалт тогтоогоод байгаагаас гадна иргэд вакцин хийлгэсэн эсэх эсвэл халдвараас эдгэрснээ нотлох “ногоон паспорт”-ыг ашиглаж байгаа юм.

Израильд энэ оны нэгдүгээр сард коронавирусний халдварын тохиолдлын тоо дээд цэгтээ хүрч өдөртөө 10 мянга гаруй хүнээс халдвар илэрч байсан ч тохиолдлын тоо багассаар сүүлийн 24 цагийн хугацаанд 12 тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.