Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Мьянмарт үүссэн эсэргүүцлийн жагсаал иргэний дайн болж хувирч байна

Энэ оны хоёрдугаар сард цэргийн эргэлт гарсан Мьянмар улсын байдал өнөөдрийг хүртэл тогтворжихгүй хэвээр байна. Цэргийн засаглалыг эсэргүүцсэн олон улс даяар жагсаал цуглаан хийж, үүний хариуд цэргүүд иргэд рүү буудан, цус асгарсан аймшигт нөхцөл байдал үүсээд байсан билээ. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд олон улс уриалга гаргаж, төрөл бүрийн шийдлийг танилцуулж байлаа.

Улмаар дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Зүүн Өмнөд Азийн орнуудын тэргүүнүүд Мьянмар улс дахь хямралыг зогсоох төлөвлөгөөний талаар тус улсын цэргийн эрх баригчдын тэргүүнтэй тохиролцон хүчирхийллийг зогсоож, талуудын хооронд цогц хэлэлцээ хийх, хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх АСЕАН-ын тусгай элчийг томилох, тусламж хүлээн авах, элчийг Мьянмар руу нэвтрүүлэх гэсэн таван заалтаар тохиролцоонд хүрч байсан юм.

Хэдийгээр тус тохиролцоонд хүрээд сар орчмын хугацаа өнгөрсөн ч Мьянмарт байдал тогтворжихгүй байсаар иргэний дайн үүсэхэд бэлэн болоод байна. Учир нь энэ долоо хоногт армийнхан умард нутгийн Шан болон Качин мужуудад босогчидтой ширүүн тулаанд оржээ. Учир нь эртнээс тус мужуудад үйл ажиллагаа явуулж буй зэвсэгт бүлэглэлүүд ардчиллыг дэмжигчидтэй нэгдэж, хурдны замуудыг отож, армид шатахуун, нэмэлт хүч тээвэрлэн нийлүүлж буй машинуудыг замд нь тонож, устгаж байгаагаас болоод армийн шатахууны хомсдол улам даамжирсан байна.

НҮБ-ын мэдээлж байгаагаар гуравдугаар сарын дунд үед мөргөлдөөн эхэлснээс хойш Качин мужид 10 мянга орчим хүн гэр орноо орхин дүрвэцгээсэн бөгөөд энэ байдал улсын зүүн болон умард бүсийн хэд хэдэн мужид давтагдаж байгаа аж.

Сүүлийн үед Миндат тосгоны 8000 орчим иргэн тулалдаанаас зугтаж, ихэнх нь ойролцоох ширэнгэн ойд бүгсэн бөгөөд ширэнгэн ойд нуугдсан хүмүүст хүнс, эмийн хомстол гол асуудал болж байна. Мөн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар армийг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэлүүдийн нийт гишүүд өдгөө цэргүүдээс олон болсон бөгөөд олон тусдаа удирдлагатай учир армитай олон фронтод зэрэг тулалдах чадвартай болж байгаа гэнэ. 

1948 онд Их Британийн колоничлолоос чөлөөлөгдсөн тус улсад олон соёл, үндэстэн, угсаатан, хэлтэн холилдон амьдардаг бөгөөд нийт нутгийн гуравны нэг хэсгийг 20 өөр зэвсэгт бүлэглэл удирддаг бөгөөд зарим нь олон жилийн өмнөөс армитай тулалдсаар иржээ. Харин сүүлийн үед болж буй үйл явдал, үймээн самуунаас болж тулаан улам ширүүсч байна.

 эх сурвалж: BBC, theguardians.com

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.