Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Ж.Байден коронавирусний гарал үүслийг шалгахыг үүрэг болгожээ

Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирусний халдвар Хятадын лабораториос тархсан байж болзошгүй гэх нотолгоонуудыг дэвшүүлсэн мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүдээр гарах болсон.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден тагнуулын байгууллагууддаа “COVID-19” - ийн гарал үүслийг судлах хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, 90 хоногийн дотор өөрт тайлагнахыг үүрэг болгожээ.

Үүнтэй холбогдуулан АНУ-д суугаа Хятадын Элчин сайдын яамнаас гарал үүслийн ул мөрийг улс төржүүлэхээс сэрэмжлэн "Шинжлэх ухааны асуудал болох гарал үүслийн ул мөрийг улс төржүүлэх нь вирусийн гарал үүслийг олоход бэрхшээл учруулахаас гадна цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд ноцтой саад тотгор учруулах болно" хэмээн байр сууриа илэрхийллээ хэмээн BBC агентлаг мэдээлсэн байна. 

“COVID-19” халдварын анхны тохиолдол БНХАУ-ын Ухань хотод 2019 оны сүүлээр бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш дэлхий даяар 168 сая гаруй тохиолдол батлагдаж, 3,5 сая хүн амь насаа алдсан гэсэн тоон мэдээлэл гарчээ.

Улмаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд “COVID-19”-ийн эхний тохиолдлуудыг Ухань хотын далайн бүтээгдэхүүний захтай холбож, судлаачид вирусийг анх амьтнаас хүнд дамжсан хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.