Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
БНХАУ-ын эрх баригчид гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ

БНХАУ-ын эрх баригчид гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх шийдвэр гаргалаа гэж "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаар дээрх шийдвэрийг гаргажээ. Гэвч энэхүү шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болох нь тодорхойгүй байна.

Хүн амын өсөлтөд хяналт тавихын тулд Хятадын эрх баригчид “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг 1970-аад оны сүүлээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энд хотын оршин суугчдад нэг хүүхэдтэй, харин тосгоныхонд хэрэв анхны хүүхэд нь охин бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Бодлогыг зөрчсөн тохиолдолд эцэг эхчүүдэд өндөр торгууль ногдуулдаг байв. Мөн төрийн албанаас халах, Хятадын Коммунист Намын эгнээнээс хасах зэрэг арга хэмжээ авдаг байжээ.

Улмаар 2013 онд Хятадын хууль тогтоогчид эхнэр, нөхөр хоёрын нэг нь айлын ганц хүүхэд бол гэрлэсэн хосуудад хоёр хүүхэд төрүүлэхийг зөвшөөрсөн байна. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэлжээ.

Статистикийн мэдээллээр, 2020 оны эцэст Хятадын хүн ам. 1.41 тэрбумд хүрчээ. Нийт хүн амын 723.34 сая нь эрэгтэйчүүд бол 688.44 сая нь эмэгтэйчүүд байна. Тэдний 63.35 хувийг 15-59 насныхан эзэлж байгаа бол 18.7 орчим хувь нь 60-аас дээш насны иргэд эзэлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.