Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Францын ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ нэгэн экстремист этгээдэд алгадуулжээ

 Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон орон нутагт иргэдтэй уулзах үеэрээ нэгэн экстремист этгээдэд алгадуулжээ. 

CNN агентлагийн мэдээлж байгаагаар Э.Макрон Францын зүүн өмнөд бүсийн Тайн Лэрмитаж тосгонд рестораны бизнес эрхлэгчид, оюутнуудтай цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн талаар уулзаад гарч явахдаа тэнд байсан иргэдтэй мэндчилсэн байна. Иргэдийн дунд байсан амны хаалт, нүдний шил зүүсэн нэг эрэгтэй гэнэт Макроны хацрыг алгадсан бөгөөд тухайн этгээд “Montjoie Saint Denis” гэх хаант засаглалыг дэмжигчдийн уриаг хашхирчээ. Дараа нь тэр “Макронизм сөнөтүгэй” гэж хашхирсан байна.

Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлж байгаагаар Ерөнхийлөгчийн биед халдсан этгээдийг болон тус хэрэгтэй холбогдуулан өөр хоёр хүнийг баривчилжээ. 

Э.Макрон энэ талаар хэвлэлийнхэнд ярихдаа “Бид цаашдаа ийм явдал гарахаас сэргийлэх хэрэгтэй. Энэ бол онцгой тохиолдол байлаа. Олон нийтийн хэлэлцүүлэгт хүчирхийллийг дэмжигч хүмүүсийг оролцуулахгүй байх хэрэгтэй. Тэдэнд ингэх эрх байхгүй” гэжээ. Түүний энэ үгийг Францын улс төрчид дэмжиж байгаагаа илэрхийлэхээс гадна Макроныг шүүмжлэгчид ч дуу нэгтэйгээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

эх сурвалж: CNN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.