Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
АНУ-ын тэргүүн баянчууд орлогын татвар төлөөгүй нь илэрчээ

Цахим орчинд АНУ-ын тэрбумтнууд маш бага хэмжээний орлогын татвар төлсөн талаар баримт мэдээлэл тараад байгаа билээ. “ProPublica” хэмээх сайтад Жефф Безос, Илон Маск, Уаррен Баффет гэх мэт дэлхийн хамгийн баян эрхмүүдийн татварын мэдээллийг авсан гэж мэдэгдсэн юм.

Тус сайт Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос 2007, 2011 харин Тесла компанийн захирал Илон Маск 2018 онд татвар төлөөгүй гэжээ. Харин цагаан ордны төлөөлөгч тэрхүү задарсан мэдээллийг хууль бус хэмээсэн бөгөөд одоогийн байдлаар Холбооны мөрдөх товчоо болон татварын алба тус хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар мэдээлсэн байна. 

“ProPublica” сайт мэдээлэхдээ хамгийн баян 25 америк дунджаар 15.8 хувийн татвар төлдөг бөгөөд энэ нь энгийн ажилчин Америк иргэний төлдөг татварын хувиас бага аж. Тус сайтын сэтгүүлч Жессе Эйзингер хэлэхдээ “Хэрвээ тэрбумтан бол татвараа тэг хүртэл бууруулж болдог гэдгийг мэдээд их гайхширлаа. Маш баян хүмүүс татварын тогтолцоог аргалж байна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.