Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Энэтхэг насанд хүрсэн бүх иргэнээ үнэгүй вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ

Энэтхэгт насанд хүрсэн хүн амыг коронавирусний вакцинд үнэ төлбөргүй хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. 

ТУс хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газар дотооддоо үйлдвэрлэж байгаа вакцины 75 хувийг худалдан авч, мужуудад тараахаар болсон байна. Мөн бБүс нутгуудын хүлээж авах вакцины тун хүн амын тоо, “COVID-19”-ийн халдварын тохиолдлын тоо, коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүсийн тооноос хамаарч өөр өөр байх аж. Харин үлдсэн 25 хувийг мужууд болон хувийн эмнэлгүүд худалдаж авах боломжийг нээлттэй үлдээжээ.

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди зургаадугаар сарын эхээр дээрх хөтөлбөрийг зарласан бөгөөд улмаар ард түмэндээ хандан үг хэлэхдээ иргэн бүрийг хөрөнгө чинээ, нийгмийн гарлаас нь үл хамааран коронавирусний вакцинд үнэ төлбөргүй хамруулна гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

 

Хэдийгээр Энэтхэг вакцин үйлдвэрлэгч дэлхийн томоохон улс боловч коронавирусний вакцинжуулалтын хөтөлбөр нь удаашралтай хэрэгжиж байгаа орнуудын нэг юм. Тодруулбал, вакцинжуулалтын аяны 156 хоногт нийт хүн амынх нь 20 орчим хувь буюу 28 сая хүн “COVID-19”-ийн вакцины нэг тунг тариулсан бол 51 сая гаруй иргэн буюу нийт хүн амын 3.7 орчим хувь нь вакцины хоёр тунг бүрэн хийлгэжээ.

Одоогийн байдлаар тус улсад 29.9 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн бөгөөд тэдгээрээс 388 мянган хүн нас баржээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.