Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
КОВИД 19: Дэльта вурис бүртгэгдсэн улс орнуудын өнөөгийн нөхцөл байдал

Дэлхийн улс орнууд коронавирусний халдварын улмаас бараг хоёр жил орчим хөл хорионы дэглэмтэй хөтлөлцөн амьдарч байна. Хэдийгээр вирусний эсрэг вакцин гарч дэлхий нийтээрээ вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн ч коронавирус хувьсан өөрчлөгдөж дэлхий нийтийг дахин дахин сорьсоор байгаа юм. одоогоор коронавирусний дельта хувилбар хамгийн их айдсыг дагуулж байгаа бөгөөд дельта бирус бүртгэгдсэн томоохон улс болох Япон, Солонгос, Австрали болон Англи улсад нөхцөл байдал ямар байгаа талаар товчхон дурдъя. 

БНХАУ

Хятад улс коронавирусний халдвартай тэмцэх бодлогынхоо хүрээнд бүх нийтийг шинжилгээнд хамруулах, халдварын тохиолдол бүрийг илрүүлэх зэрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Улмаар дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.51 тэрбум гаруй тун вакцин тарьсан өндөр үзүүлэлттэй байгаа ч чанаргүй гэсэн тодорхойлолтыг араасаа дагуулж байна. Үүний нэг илрэл нь тус улсад бүртгэгдэх халдварын тохиолдлыг тоо нэмэгдэж байгаа бөгөөд гол төлөв орон нутагт ихээр бүртгэгдэх болжээ. 

Өчигдөр буюу 2021 оны долдугаар сарын 18-ны өдөр Хятадын Жянсу мужийн нийслэл Наньжин хотод коронавирусний дельта хувилбар илэрсэн талаар орон нутгийн удирдлагууд мэдээлсэн байна.  Одоогоор тус улсын 22 муж вакцинд хамрагдаагүй хүмүүсийг олон хүн цугласан газруудад нэвтрүүлэхгүй байх шинэ журам гаргажээ. Ингэхдээ олон нийтийн гэх тодотголтой газруудыг нэрлэсэн жагсаалт гаргасанаас гадна "Вакцинд хамрагдах нь иргэн бүрийн үүрэг" хэмээн бичжээ. 

Сануулахад, Дэлхий нийтээр тархаж хэдэн мянган хүний амийг авч одсон коронавирусийг зориудаар тараасан гэх мэдээлэл дэлхий нийтээр цацагдаж олны анхаарлыг ихээр татсан билээ. Улмаар Хятад улс өөрспийн байр сууриа илэрхийлсэн ч тэднийг буруутгах хүмүүсийн тоо цөөнгүй. Үүнтэй холбогдуулан коронавирусний гарал үүслийг тоорхойлох зорилгоор Хятадын лабораториудад шалгалт явуулах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтэд тус улсын Эрүүл мэндийн яам эгдүүцлээ илэрхийлэн татгалзсэн хариу өгсөн юм. 

Түүнчлэн тус улс сүүлийн өдрүүдэд зөвхөн коронавирус гэлтгүй ар араасаа гарч байгаа аадар бороо, шороон шуурга зэрэг байгалийн үзэгдлүүдээс болж ихээхэн эдийн засгийн хохирол амсаад байна. 

Япон

Япон Улсын Токио хотод коронавирусний дельта хувилбарын тархалтын аюулаас сэрэмжилж 2021 оны долоодугаар сарын 12-аас наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр зэрэглэлд шилжин онцгой байдал зарлажээ.

Хэдий тус улсад онцгой байдал зарласан ч 20-50 насныхан делта верусний халдвараар өвчлөх нь багасаагүй бөгөөд харин ч халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хүндрэх нь ихэссэн байна.

Одоогоор тус улс ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаах мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг иргэддээ зөвлөж байна.

БНСУ

БНСУ-ын Засгийн газраас коронавирусний халдварын тархалтыг хумих, ялангуяа Делта мутацит вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 12-ны даваа гарагийн 00.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмийг хамгийн өндөр түвшин буюу дөрөвдүгээр түвшинд ахиулах шийдвэр гаргасан.

Улмаар хөл хорионы дэглэмийн үед тус улсын иргэд  18.00 цагаас өмнө дөрвөөс дээш хүн, 18.00 цагаас хойш хоёроос дээш хүн нэг дор цуглахгүй байх ёстой бөгөөд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, үйлчилгээний газрууд 10 цагаас хойш зөвхөн хүргэлт хийхийг зөвшөөрсөн юм.

Одоогоор бүртгэгдэж байгаа халдварын нийт тохиолдлын 85 хувь нь Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт илэрч байгаа бөгөөд гол төлөв  20-30 насныхан өвчилж байгаа талаар тус  улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Австрали

Австралийн гурван хэд хэдэн мужид коронавирусний дельта  хувилбарын халдвар тархалтыг зогсоох зорилгоор дахин хөл хорио тогтоожээ. Үүнд тус улсын 15 сая орчим австраличууд буюу хүн амын тал хувь нь хамрагдаж байгаа бөгөөд ийг хөл хорьжээ.

Хөл хорио тогтоосон мужуулын оршин суугчид хүнсний дэлгүүр орох, спортоор хичээллэх болон хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд гэрээсээ гарахыг хориглосон байна.

Тус улсын хувьд иргэдээ вакцинжуулах ажил нилээд хойрго явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт иргэдийн 20 хувийг ч дархлаажуулж амжаагүй байгаа юм. Үүнийгээ тус улсын Засгийн газраас худалдан авсан файзер вакцины хүрэлцээ бага мөн  АстраЗенека вакцинаас үүдэн цус бүлэгнэх сөрөг шинж илэрч байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй авсантай холбон тайлбарлажээ.

Их Британи

Их Британид коронавирусний дөрөв дэх давалгаа эхэлсэн хүнд үед тус улсын Засгийн газраас тогтоосон хөл хориогоо цуцлах шийдвэр гаргасан.  Ингэхдээ тэд хөл хаориог цуцалсанаар халдварын тоо нэмэгдэхээс гадна нас баралт нэмэгдэнэ гэдгийг иргэддээ хэлсэн юм. Энэ шийвэр нь тус улсын иргэдийг төдийгүй олон улсын анхаарлыг ихээр татаж байна.

Тус улсын хувьд коронавирусний халдварын тархалтаараа Европдоо дөрөвдүгээр байранд жагсч байгаа боловч эрчимтэй нэмэгдэж байгаа халдварын тооноос болж жагсаалтын гуравдугаарт байгаа Турк улсын урд жагсах магадлал өндөр байгаа юм.

Харин вакцинжуулалтын хувьд дэлхийд дээгүүр байрт жагсаж байгаа. Тодруулбал, тус улс насанд хүрсэн иргэдийнхээ 70 орчим хувийг вакцины хоёрдугаар тунд хамруулсан бол 90 орчим хувийг вакцины нэгдүгээр тунд хамруулсан гэсэн тоон мэдээтэй байгаа юм.

эх сурвалж: bbc.com

reuters.com

japantimes.co.jp

yonhap

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.