Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Гаитид газар хөдлөлтийн улмаас 1297 хүн нас барж, 5700 гаруй хүн бэртжээ

Карибын тэнгисийн нутагт орших Гаити Улсад өнгөрсөн бямба гарагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1297 хүний амь эрсэдэж, 5700 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ. Одоогоор нийт бэртсэн хүмүүсээс 3200 гаруйг нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд хөрш зэргэлдээх улсууд тусламж явуулж, аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг гарган авахаар ажиллаж байгаа талаар cnn агентлаг мэдээлсэн байна.  

Мөн тус улсад нэг сарын хугацаанд онц байдал зарласан бөгөөд НҮБ-аас Гаитигийн Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгджээ. Урьдчилсан байдлаар, газар хөдлөлтийн улмаас 860 гаруй байшин барилга нурж, 700 гаруй барилга сүйдсэн байна. Үүнээс гадна “Грейс” далайн шуурга Гаитиг даваа гаргийн орой юм уу мягмар гаргийн өглөө дайран өнгөрч, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул байгалийн гамшгаас үүдэлтэй хохирол ирэх долоо хоног гэхэд улам нэмэгдэж болзошгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхэлжээ. 

Сануулахад, Гаитид 11 жилийн өмнө буюу 2010 онд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, зарим эх сурвалжийн мэдээллээр 100 мянгаас 160 мянган хүн амиа алдаж байжээ. Харин тус улсын Засгийн газар 220 мянганаас 316 мянган хүн амиа алдсан гэж үздэг бөгөөд энэ тоо өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа аж.

 

эх сурвалж: BBC.com CNN.com

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.