Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Израильд вакцины гурав дахь тун халдварын эрсдэлийг 5-6 дахин бууруулж байгааг тогтоожээ

Израильд коронавирусний эсрэг вакцины гурав дахь тунд 60 болон түүнээс дээш насны иргэдийг хамруулахад халдвараас хамгаалах, хүндрэхээс сэргийлэх үр дүн нь хоёр тунгийнхтай харьцуулахад илт сайжирч байгааг тогтоожээ.

Тодруулбал, Израилийн Эрүүл мэндийн яамнаас 60-аас дээш насны иргэдэд вакцины гурав дахь тунг тарьснаас 10 өдрийн дараах байдлаар хүндээр өвчлөх, эмнэлэгт хэвтэхээс 5-6 дахин илүү хамгаалж байгааг тогтоосон хэмээн өнгөрөгч ням гаригт мэдээлсэн байна. Дээрх судалгааны үр дүн нь “Дельта” хувилбарын тархалтыг хумихын тулд нэмэлт тунг тарьж байгаа Маккаби эрүүл мэндийн төвөөс гаргасан статистик мэдээлэлтэй нийцэж байгаа юм. 

Эрдэмтэд коронавирусний халдварын улмаас 60-аас дээш насны иргэд хүндээр өвчлөх эрсдэлтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Израильд өнгөрсөн 12 дугаар сүүлээр эхэлсэн “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамгийн эхэнд хамруулсан юм.

Тус улсад коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд долдугаар сарын 30 -наас хойш 60-аас дээш насныханг хамруулж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 19 -нд дээрх насны хязгаарыг 40-өөс дээш болгон өөрчилсөн юм. Мөн гуравдугаар тунд хамрагдах иргэдийн хүрээг тэлж бүх  багш, эрүүл мэндийн ажилтнууд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулахаар нэмэлт тодотгол оруулжээ.

Одоогийн байдлаар 9.3 сая орчим хүн амтай Израилийн 1.5 сая хүн коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагджээ. Мөн хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш таван сар гаруйн хугацаа өнгөрч байгаа тус улсад 50-иас дээш насны 1.9 сая хүний 1.25 сая орчим нь вакцины гурав дахь тунд хамрагджээ. Харин улсын хэмжээнд 5.88 сая орчим хүн буюу нийт хүн амын 63 хувь нь вакцины эхний тунд хамрагдсанаас 5.4 сая гаруй хүн хоёр тунд, 1.25 сая орчим хүн гурав дахь тунд хамрагдсан байна. 

Бэлтгэсэн: Ц.Кастро

эх сурвалж: dw.com, reuters.com

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.