Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
БНХАУ: АНУ вирусийн гарал үүслийг улстөржүүлж байна

Америкийн Тагнуулын Алба 8-р сарын 28-нд “Ковид-19”-ын вирусийн гарал үүслийн тухай шалгалтын тайлан гаргасантай холбогдуулан, БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошүй  Хятадын Төв Радио Телевизэд ярилцлага өгчээ.

Энэ үеэрээ тэрээр: “Өнөөдөр Америкийн тагнуулын байгууллага коронавирусийн үүсэл гарлын тухай шалгалтын тайлан гэгчийг гаргасан нь тэр чигээрээ улс төрийн явуулга, худал мэдээлэл бөгөөд шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй юм. Түүнчлэн тэд энэхүү тайландаа Хятад Улсыг гүтгэн харлуулахыг оролджээ. Үүнийг Хятадын тал буруушааж байна.

“Ковид-19” вирусийн үүсэл гарлыг тогтоох бол шинжлэх ухааны маш ээдрээтэй асуудал учраас дэлхийн эрдэмтэн судлаачид хамтран ажиллах ёстой. Гэвч Америкийн тал бодит үнэн, шинжлэх ухааныг гуйвуулж, улс төрийн зорилгоор худал зүйл зохиож байна. Тэд ямар ч бодитой гэрч, баримт гаргаж чадаагүй бөгөөд зоргоороо Хятад Улсыг гүтгэж байна.

Энэ бүхнийх нь гол зорилго нь хариуцлагаа Хятад улсад тохож, улс төрийн вирус тараахын төлөө юм. Америкийн шинжлэх ухааны судалгааны байгууллага бус, харин тагнуулын байгууллага нь тайлан гаргаж байгаа бол үүнийг илтгэж байна.

Вирусийн гарал үүслийг тодорхойлоход Хятад улс ил тод бус, хамтарч ажиллахгүй байна гэдэг бол тэр чигээрээ худал. Дэлхийн хэмжээнд вирусийн үүсэл гарлыг шинжлэх ухааны дагуу хайхыг Хятад улс чухалчилсаар ирсэн бөгөөд шинжлэх ухаанд суурилах, нээлттэй байх, ил тод байх зарчмын дагуу ДЭМБ-ын мэргэжлийн багийг хоёр ч удаа эх орондоо урьж ажиллуулсан. Энэ оны эхээр олон улсын болон Хятадын мэргэжилтнүүдийн хамтарсан баг Хятад улсад 28 өдөр ажиллаж, Хятад Улс болон ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланг гаргасан.

Вирусийн гарал үүслийг тогтоох асуудлаар Америк харин ч ил тод бус, хариуцлагагүй, хамтран ажиллахаас татгалзсан байр суурьтай байгааг даян дэлхийгээрээ харж байна. Өнөөг хүртэл “Форт Детрик” биологийн лаборатори, хилийн чанад дахь биологийн туршилтын 200 гаруй баазынх нь тухай дэлхий нийтийн хардлагыг няцаах, холбогдох тодруулга, шалгалт хийхээс татгалзсан хэвээр байгаа. Дэлхийн 100 гаруй орон, бүс нутгийн улс төрийн 300 гаруй нам бүлэг, нийгмийн байгууллага, зөвлөх байгууллагууд ДЭМБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт вирусийн үүсэл гарлыг тодорхойлох ажлыг улс төржүүлэхгүй байх тухай хамтарсан мэдэгдэл хүргүүлсэн.

Мөн Америкийн “Форт Детрик” биологийн лабораторид шалгалтыг хийхийг шаардсан ил захидалд Хятадын 25 сая интернэт хэрэглэгч гарын үсгээ зурсан. “Сайн санаа талыг тойрч, муу санаа өөрийг орооно” гэдэг үгийг Америкийн талд дахин сануулж байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: UNDESTEN.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.