Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
КОВИД 19: Азийн орнууд халдварын эсрэг хөл хорионы хугацааг сунгах төлөвтэй байна

Корнавирусний цар тахлын улмаас хоёр жил гаруйн хугацаанд дэлхийн улс орнууд бүхэлдээ унтаа байдалд шилжсэн. Вирусний эсрэг хэд хэдэн төрлийн вакцин гарч дэлхийн улс орнууд хэвийн горимдоо шилжинэ хэмээн найдаж байсан ч коронавирусний хувьсал дахин дахин дэлхийн улс орнуудыг хямруулж байна хэмээн bbc агентлаг нийтэлжээ.

Үүнтэй холбогдуулан бид Азийн орнуудын коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж байна.

БНХАУ 

Тус "0-КОВИД-19" гэсэн тактикийг хэрэгжүүлэн дотоодын халдварыг хумих бодлого баримталж байна. Гэсэн ч коронавирусний хувьссан хувилбар “Дельта”-гаас болж дахин хорио цээрийн дэглэмийг шатлалтайгаар авч эхлээд байна. Тодруулбал, дельта хувилбарын халдвар бүртгэгдсэн даруйд хатуу хөл хорио тогтоож, нэгдсэн журмаар олон нийтийг хамарсан шинжилгээ авч, тандалт судалгааны ажлыг үр дүнтэй хийсэн бөгөөд дотооддоо муж хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан юм. 

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос иргэддээ нийт 2.11 тэрбум гаруй тун вакцин тарьсан хэмээн "Xinhua" агентлаг мэдээлжээ. Тодруулбал, тус улс 1.09 тэрбум гаруй хүнийг вакцины эхний тунд хамруулсан бол 969.7 сая гаруй бүрэн тундаа хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар тус улсын хувьд 95.064 хүн коронавирусний халдвар авснаас 4.636 хүн нас баржээ.

БНСУ

БНСУ-д энэ сарын 20-22-ны хооронд болох намрын ургац хураалтын баярын үеэр иргэдийн аялал, зугаалга нэмэгдэхтэй холбогдуулан коронавирусний халдварын тархалт дахин дэгдэх вий гэдгээс болгоомжилж “COVID-19”-ийн эсрэг авсан хязгаарлалтыг дахин нэг сараар сунгах шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр Сөүл хотод хэрэгжсэнээр хамгийн өндөр буюу онц байдлын дөрөвдүгээр түвшин, бусад бүс нутагт гуравдугаар түвшинг аравдугаар сарын 3 хүртэл сунгаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д коронавирусний батлагдсан хувилбар 265.000 (+2.409) байгаагаас 2.3348 (+4) хүн анс баржээ. Мөн тус улсын 30 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн бол 17.7 сая хүн вакцинд бүрэн хамрагдсан байна.

Япон

Японы Засгийн газраас коронавирусний тархалтын улмаас тогтоосон онц байдлын дэглэмээ үргэлжлүүлэн сунгах төлөвтэй байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Учир нь Японы нийслэл Токио хот, түүнтэй зэргэлдээ оршдог мужууд болон бусад бүс нутагт эмнэлгийн ачаалал бизнесийн үйл ажиллагаанд тогтоосон хязгаарлалтыг цуцлах хэмжээнд хүрээгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Одоогийн байдлаар, Японы 47 мужийн 21-д нь онцгой байдлын дэглэм тогтоож, хүн ихтэй газарт очихоос зайлсхийхийг оршин суугчдаас хүсэж байгаагийн зэрэгцээ зоогийн газруудад согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж, оройн 20 цаг хүртэл ажиллах шаардлага тавьж байгаа юм.

Тус улсад өнөөдрийн байдлаар 1.59 сая (+10.634) хүн коронавирусний халдвар авснаас 16.471 (+62) хүн нас баржээ. Мөн мягмар гаргийн байдлаар тус улсын 76 сая орчим хүн коронавирусний вакцины эхний тунд хамрагдсан бол 61.2 сая хүн вакцинд бүрэн хамрагдсан байна. 

Индонез

Индонез улс коронавирусний халдварын нөхцөл байдал дорвитой сайжраагүй ч халдварын тархалтыг хяналтад авах хязгаарлалтуудаа хэсэгчлэн сулруулж эхэлсэн байна. Улмаар тус улсын нийслэл Жакарта хот болон зарим бүс нутагт үйлдвэрлэлийн салбарт ажилчид вакцинд хамрагдсан тохиолдолд ажилдаа явахыг нь зөвшөөрчээ.

Мөн зарим сургуулиудын үйл ажиллагааг танхимаар хичээллүүлж эхэлсэн ч багш сурагчдыг дархлаажуулалтад хамрагдсан байх гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус улсын 4.14 сая (+7.201) иргэн коронавирусний халдвар авснаас 137.000 (+683) хүн нас баржээ. Харин вакцинжуулалтын хувьд нийт иргэдээ вакцинжуулалтын эхний тунд амжилттай хамруулсан ч хоёрдугаар тунд хамрагдах иргэдийн тоо харьцангуй цөөн буюу 38 хувьтай байгаа юм.

Тайланд

Тайланд улсын хувьд нөхцөл байдлын хувьд Индонез улстай төстэй байгаа юм. Гэсэн хэдий ч Тайландын нийслэл Бангкок хотод байрлах арилжааны зарим бизнесийн үйл ажиллагааг өнгөрөгч долоо хоногоос эхлэн тодорхой хязгаарлалттайгаар сэргээж эхэлжээ.

Тодруулбал, нийслэлийн төвд орших худалдааны төвийн ажилтнууд вакцины наад зах нь нэг тунд хамрагдсан байх шаардлагатай аж. Мөн Засгийн газар бүрэн тунд хамрагдах шаардлагыг аль болох ойрын хугацаанд тавихыг зорьж байна. Харин тус улсын иргэдийн вакцинд хамрагдах идэвхи хангалтгүй байгаагийн улмаас нийт иргэдийн 11 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Бэлтгэсэн: Т.Анударь

эх сурвалж: BBC.com, yonhap.com, xinhuanet.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.