Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Тедрос Адханом: Вакцины тэгш бус хуваарилалт үргэлжлэх тусам вирусийн мутацийн боломж илүү болж байна

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом 13-нд болсон Европын бүсийн хорооны 71 дүгээр чуулганы нээлтэд зориулан үг хэлжээ. 

Энэ үеэр тэрээр дэлхий даяар 5.5 тэрбум гаруй тун вакцин хийлгэсэн боловч тэдний бараг 80% нь өндөр ба дунд орлоготой орнуудад байдаг. ДЭМБ -ын дэлхийн зорилт бол улс орон бүрийг энэ сарын эцэс гэхэд хүн амынхаа 10 -аас доошгүй хувийг, энэ оны эцэс гэхэд 40 -өөс доошгүй хувийг, ирэх оны дунд гэхэд дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулахыг дэмжих явдал юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн эцэс гэхэд дэлхийн улс орнууд бүгд багадаа нийт хүн амын 40%-г вакцинд хамруулсан байхыг зорьж байгаа. 2022 оны дундуур дэлхийн 70%-ийн хүн амыг вакцинд хамруулна. Гэхдээ ДЭМБ-ын тоо баримтаас үзвэл, Африкт өдгөө хоёрхон орон 40%-ийн зорилтоо биелүүлээд байна. 

Вакцины тэгш бус хуваарилалтаас болж, өвчин болон нас баралтын эрсдэл ихтэй хүмүүс нь аминд нь хүрэх вирустэй нүүрлэж байхад дэлхийн бусад дийлэнх нь хамгаалалтад байдаг. Вакцины тэгш бус хуваарилалт үргэлжлэх тусам вирусийн халдварын хүрээ улам тэлж, нийгэм нийт, эдийн засгийн замбараагүй байдал улам удаан үргэлжилж, вирусийн мутацийн боломж илүү болж, цаашид вакцины үр нөлөөг бууруулна хэмээн онцолсон байна. 

эх сурвалж: ДЭМБ

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.