Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
“Pfizer” коронавирусээс урьдчилан сэргийлэх эмийн туршилтыг эхлүүлжээ

Америкийн эмийн үйлдвэрийн “Pfizer” компани “COVID-19”-ийг эрт үед нь эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх зориулалттай вирусний эсрэг эмийн клиник туршилтуудыг эхлүүлснээ мэдэгджээ. “Pfizer” нь вирусний эсрэг шинэ эм болох “PF-07321332”-ын нөлөөг бага хэмжээний ритонавирын хамт судлах “EPIC-PEP” туршилтын 2/3 үе шатыг эхлүүллээ” гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Туршилтын өмнөх үе шат уг эм нь тэсвэртэй, аюулгүй болохыг харуулсан гэдгийг онцолжээ. Компанийн мэдэгдсэнээр, коронавирусний халдварын анхны шинж тэмдгүүд илрэх үед эсвэл эмнэлэгт хэвтэх шаардлагагүй халдвар авсан хүнтэй хавьтал болсны дараа уг эмийг хэрэглэж болох гэнэ. Туршилтуудад 2660 хүнийг оролцуулах бөгөөд эмийг өдөрт 2 удаа 5-10 хоногийн турш уулгах аж. Харин туршилтууд хэдийд дуусах талаар мэдээлэл өгөөгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.