Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Фэйсбүүк нууц мэдээлэл задарснаас болж зориудаар доголдол үүсгэсэн үү

Өчигдөр Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp зэрэг нийгмийн сүлжээнүүд зургаан цаг гаран гацсан талаар бид мэдээлсэн. Улмаар тус компаниас асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн утга бүхий мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулсан ч юунаас болж саатал үүссэн талаар одоо хэр нь мэдээлээгүй байгаа юм.

Тэгвэл тус саатлыг зориуд хийсэн байх магадлалтай хэмээн CBС онцолжээ. Учир нь 2021 оны тавдугаар сарыг хүртэл Фэйсбүүкийн бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсан Фрэнсис Хауген гэгч “The Wall Street Journal” сонинд болон “CBS” телевизийн “60 Minutes” тусгай ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Facebook”-г үзэн ядалт, хүчирхийлэл, хуурамч ташаа мэдээлэл түгээхэд ашиглагддаг бөгөөд компани үүнийгээ нуухыг оролдсоор ирсэн талаарх нотолгоог агуулж байгаа хэмээн мэдэгдсэн.  

Ингэхдээ тэрээр “Фэйсбүүк намайг устгаж чадах хэмжээний хязгааргүй нөөцтэй компани гэдгийг би мэднэ. Гэхдээ миний хийж байгаа зүйл бол нийтийн сайн сайхны төлөө зайлшгүй хийх ёстой алхам юм. Би Фэйсбүүкээс гадуур хэн ч мэддэггүй аймшигтай үнэнийг мэдсэн учир урагш гарч, бусдад хэлэхийг хүссэн” гэжээ.

Энэхүү сүр дуулиантай, цочирдом мэдээлэл гараад удаагүй байхад өнгөрөгч дваа гаригт “Facebook”-ийн 1.5 тэрбум хэрэглэгчийн нэр, хүйс, хэрэглэгчийн хаяг, имейл, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл интернэтийн хар зах болох “Dark Web”-д зарагдсан талаарх мэдээлэл гарсан байна.  

Тиймээс АНУ-ын Сенатын танхимын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, бүтээгдэхүүний аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдлын дэд хороо дээрх асуудлаар тайлбар өгөхийг Фэйсбүүк компанийн удирдлагуудаас шаардаж, мягмар гаригт Сенатын нээлттэй сонсгол зарласан. Мөн Европын холбооны зарим улстөрч "Facebook"-д шалгалт хийхийг уриалжээ. 

Гэвч Фэйсбүүк компаниас эдгээр асуудлуудтай холбоотой тайлбар өгөхөөс татгалзан бөгөөд удалгүй дэлхийн хэмжээнд “Facebook”-ийн бүх хэрэглэгчид төдийгүй Фэйсбүүк компанийн бусад бүтээгдэхүүнүүд болох “Oculus VR”, “Instagram” болон “Whatsapp”-ийн сүлжээ 7-8 цагийн турш сааталд орсон юм. Энэ нь хардлагыг улам нэмэгдүүлж байна хэмээн судлаачид үзсэн байна. 

Сонирхуулахад, Фэйсбүүк компани 2010 онд өөрсдийн дата төвийг байгуулж, “Facebook” болон бусад үйлчилгээнүүд нь бие даасан серверт шилжиж байжээ. Мөн тус компани Хойд Америк, Швед, Дани улсуудад нийт 18 дата төвүүдтэй бөгөөд хамгийн сүүлд Сингапурт шинэ дата төв барих ажил эхлүүлээд байгаа юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.