Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
“BioNTech” компани хорт хавдрын эсрэг вакцины хоёрдугаар үе шатны туршилтыг эхлүүлжээ

Германы “BioNTech” эмийн компани матрицын рибонуклейн хүчилд /мРНХ/ суурилсан хорт хавдрын вакцины хоёрдугаар үе шатны туршилтыг эхлүүлснээ мэдэгджээ. 

Тодруулбал, “BNT122” хэмээх мРНХ вакцины хоёрдугаар үе шатны туршилтын хүрээнд бүдүүн гэдэсний хорт хавдартай эхний өвчтөнд вакцин хийсэн бөгөөд энэхүү туршилт нь хорт хавдартай өвчтөнүүдэд зориулсан дархлааны эмчилгээг бий болгохын төлөөх олон жилийн хүчин чармайлтын чухал хэсэг хэмээн компаний зүгээс мэдээлсэн байна. 

Бүдүүн гэдэсний хорт хавдар нь аминд халтай хорт хавдруудын хоёрдугаарт бичигддэг аж. Одоогоор вакцины туршилтад АНУ, Герман, Испани, Бельгид явуулах бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдартай, өндөр эрсдэлтэйд тооцогдох 200 орчим өвчтөнийг хамруулахаар болжээ.  

Түүнчлэн “BioNTech” компанийн хамтран үүсгэн байгуулагч Озлем Туречи: “Өвчтөнүүд мэс заслын дараа хорт хавдраасаа ангижирсан харагддаг ч хэсэг хугацааны дараа дахин сэдрэх тохиолдол гардаг. Бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөнүүдийг хамруулах эмнэлзүйн туршилтаар бид өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийг цусны шинжилгээгээр тодорхойлж, мРНХ вакцин хавдрыг дахин сэдрэхээс сэргийлэх эсэхийг судална” хэмээжээ. 

“BioNTech”-ийн мРНХ-д суурилсан, “COVID-19”-ийн эсрэг вакцин нь АНУ, Европын Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн анхны вакцин болж, халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас өндөр хувиар хамгаалж байгаа аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.