Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ОХУ олон улсын сансрын станцад зураг авалт хийх анхны "кино багийг" сансарт илгээлээ

ОХУ-ын кино найруулагч Клим Шипенко, жүжигчин Юлия Пересильд нар анх удаа сансрын тойрог замд УСК бүтээхээр сансрын уудмыг зорин өчигдөр хөөрлөө. 

Тодруулбал.. Олон улсын сансрын станцад /ОУСС/ уран сайхны киноны зураг авах баг бүхий "Союз МС-19" хөлгийг тойрог замд гаргах "Союз-2.1а" зөөгч пуужинг  Байконур сансрын буудлаас хөөргөлөө.

Кино багийн бүрэлдэхүүнд жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко, сансрын нисэгч Антон Шкаплеров нар багтжээ. Шипенко, Пересильд нар ОУСС дээр 12 хоногийг өнгөрүүлснийхээ дараа Оросын өөр нэг сансрын нисэгчийн хамт эх дэлхийдээ буцаж ирнэ.

Пересильд, Шипенко нар “Вызов” нэртэй киноны зарим зургийг ОУСС-ын ОХУ-ын хэсэгт авах ажээ. Зохиолын дагуу гол дүр болох зүрхний мэс засалч (Юлия Пересильд) сансрын нисэгчдийн нэгэнд нь жингүйдлийн нөхцөлд зүрхний мэс засал хийхээр ОУСС руу яаралтай очих ёстой байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.