Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Заасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээ

Канадад вакцин хийлгэхээс татгалзсан 5500 гаруй эмч ажилгүй болох эрсдэлд оржээ.

Канадын баруун нутгийн Британийн Колумб мужийн Эрүүл мэндийн газрын дарга Эдриана Диксийн мэдээлж байгаагаар тус мужийн 130 мянга орчим эмнэлгийн ажилтны 96 хувь нь вакцины бүрэн тунг хийлгэсэн боловч 5512 эмч одоог хүртэл вакцин хийлгэхгүй хэмээн татгалзсаар байгаа аж. Эрх баригчдын шийдвэрийн дагуу эдгээр хүмүүс аравдугаар сарын 26-ны дотор вакцин хийлгэх ёстой бөгөөд эс бөгөөс цалингүй ажлаасаа халагдах юм байна.

Өмнө нь тус улсын Квебек мужид 9000 сувилагч, асрагчийг оруулаад 15 мянга орчим эмнэлгийн ажилтан вакцин хийлгэхээс татгалзсаны улмаас ажлаасаа халагдаж магадгүй байгаа талаар мөн мэдээлж байсан. Тэд энэ сарын 15-ны дотор вакцин хийлгэх ёстой байсан ч вакцинд хамрагдах эцсийн хугацааг эрх баригчид ирэх арваннэгдүгээр сарын 15 болгож хойшлуулжээ. Учир нь нэг дор ийм олон тооны эмч нарыг халах нь мэргэжилтнүүдийн хурц хомсдолд ороод байгаа бүс нутгийн эрүүл мэндийн тогтолцоо бүхэлдээ нурахад хүргэж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байгаа юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.