Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Москвад хөл хорио тогтооно

Москва хотын эрх баригчид 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 7-ны хооронд хөл хорио тогтоохоор болсныг мэдэгдлээ. Энэ хугацаанд зөвхөн эмийн сан, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд ажиллана. Ийм арга хэмжээг мөн Москва мужид авахаар болжээ.

“Москва хотын байдал улам хүндэрч, ойрын өдрүүдэд ковидын өвчлөл оргилдоо хүрнэ” гэж хотын дарга Сергей Собянин мэдэгдэлдээ дурджээ. Дээрх хугацаанд цэцэрлэг, сургуулиудын хүүхдүүдийг амраахаар болсон байна. Мөн спортын сургуулиуд, хүүхдийн дугуйлан, секцүүдийн үйл ажиллагааг зогсооно. Их дээд сургуулиуд зөвхөн зайнаас сургалтаа явуулна.

Москва хотын дарга Сергей Собяниний мэдэгдсэнээр худалдааны төв, кино театр, амьтны хүрээлэн, биеийн тамирын заал, гоо сайхны газруудын үйл ажиллагааг зогсооно. Зоогийн газрууд зөвхөн авч явах эсвэл хүргэлтээр үйлчлэх боломжтой. Театр, музейд үзэгчдийг зөвхөн QR кодоор нэвтрүүлж, танхимын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой.

Эргэн сануулахад... Москвад пүрэв гарагт 7897 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь 5847 тохиолдол шинээр илэрчээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.