Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Өвөр Монголд 19 тохиолдол шинээр бүртгэгдэж, Эзнээ хошуунд хөл хорио тогтоожээ

Өнөөдөр Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос эх газарт өнгөрөгч ням гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 35 тохиолдол шинээр илэрсэн талаар мэдээллээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь Өвөр Монголд бүртгэгдсэн бол Гуйжоу, Ганьсу мужид тус тус дөрөв, Бээжин хот, Хэбэй, Хунань, Шэньси мужид тус бүр хоёр тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд Тяньжин, Шанхай хот, Шандун, Гуанси мужид халдварын тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Мөн Өвөр Монголд сэжигтэй нэг тохиолдол илэрсэн бол халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдээлсэн байна.

Түүнчлэн Бээжин, Өвөр Монгол, Ганшу, Ниншя бүс нутгуудад аялал жуулчлал явуулах, аяллын төмөр замын чиглэлүүдийг бүрэн хоригложээ. Эрх баригчдын мэдээлж байгаагаар сүүлийн үед бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дельта вирусний халдвараар үүсгэгдсэн болох нь тогтоогдсон тул хатуу арга хэмжээ авч, халдварын тархалтыг хумихаар хичээж байгаа юм байна. 

эх сурвалж: xinhua

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.