Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
БНСУ: Ирэх арваннэгдүгээр сараас “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулна

БНСУ ирэх арваннэгдүгээр сараас эхлэн “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулахаар болсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. ТУс мэдээлэлд  Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хэлсэн үгийг иш татсан бөгөөд тэрээр  "Хөл хорионы дэглэм, вакцинжуулалтын түвшин өндөр үзүүлэлтэд хүрсэнтэй холбогдуулан бид аажмаар хэвийн амьдралдаа эргэн орж эхэлж байна" хэмээн хэлсэн байна. 

Тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж байгаагаар БНСУ-ын нийт хүн амын 79.4 хувь буюу 40.7 сая хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 35.9 сая буюу 70.1 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. Тиймээс ирэх сараас эхлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулахаас гадна их, дээд сургуулиуд танхимаар хичээллэж, ихэнх хязгаарлалтын арга хэмжээг сулруулах боловч амны хаалт зүүх шаардлага хэвээр хэрэгжих юм.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад коронавирусний 1190 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд энэ нь сүүлийн гурван долоо хоногт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурсан үзүүлэлттэй байгаагийн илрэл аж. 

эх сурвалж: yonhap

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.