Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
“Pfizer” вакцин 5-11 насны хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүнг үзүүллээ

Файзер компанийн бага насны хүүхдүүдэд зориулан гаргасан вакцин, коронавирусний халдварын эсрэг 90.7 хувийн үр дүнг үзүүлжээ. Хүүхдэд зориулагдсан вакцины туршилтад 5-11 насны 2000 гаруй хүүхэд хамрагдсан байна.

Туршилтад оролцсон 2000 хүүхдээс 16 нь коронавирусний халдвар авчээ. Файзер компани АНУ-ын хүнс эмийн чанарын хяналтын газарт 5-11 насны хүүхдүүдэд 10 микрограмм тун вакцин тарих зөвшөөрлийг яаралтай журмаар олгох хүсэлт гаргаад байгаа юм. Энэ нь насанд хүрэгчид болон өсвөр насныханд хийж байгаа тунгийн гуравны нэг гэсэн үг юм.

Мөн бага насны хүүхдэд хоёр тун вакциныг гурван долоо хоногийн зайтай хийх бөгөөд хүүхдүүдийг вакцинжуулах шаардлагатай гэж 25 мянга гаруй хүүхдийн эмч, эмнэлэгийн ажилтнууд гарын үсгээ зуран, зөвшөөрөл хүлээж байна. Жо. Байдены засаг захиргаа 5-11 насны 28 сая орчим хүүхдэд зориулсан вакциныг нөөцлөжээ.

Файзер компани хүүхдийн вакциныг насанд хүрэгчдийн вакцинаас ялгахын тулд улбар шар тагтай савласан байна. 5-11 насны хүүхдүүдийг энэ сарын 31-ээс эхлэн вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Halloween баярыг угтан вакцинжуулалтаа эхлэх төлөвлөгөөтэй байгаа ч тус улсын хүнс эмийн чанарын хяналтын газраас Файзер вакцинаар дархлаажуулах зөвшөөрлийг хараахан олгоогүй байгаа юм. Хэрэв зөвшөөрөл олгогдвол вакцин хамрагдах хүүхдүүд, хүүхдийн эмнэлэгүүд орон нутгийн эмийн сангууд, тэр ч байтугай сургуульд дээрээ ч коронавирусний эсрэг вакцинд хамрагдах боломжтой болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.