Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
АНУ: Суданд цэргийн эргэлт гарсантай холбогдуулан тус улсад дэмжлэг үзүүлэхээ зогсоож байна

Даваа гарагт Суданы арми Засгийн газар болон Бүрэн эрхт зөвлөлийг тарааж, олон тооны албан тушаалтнууд, сайд нар, улс төрийн намуудын иргэний төлөөллийг баривчилж, мөн онц байдал тогтоосны дараа сөрөг хүчний цэргийн гол хөдөлгөөн болох "Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх хүчнүүд"-ийн удирдагчид суданчуудыг бүх нийтийн эсэргүүцлийн ажиллагаанд нэгдэхийг уриалсан билээ.   

Суданы цэргийн эргэлтийг АНУ, Их Британи, Норвегийн гурвал Суданы хувьсгалаас нүүр бууруулсан урвалт хэмээн мэдэгдсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гетерриш, Германы гадаад хэргийн сайд Хайко Маас, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар цэргийн эргэлтийг буруутгаж, Суданы Ерөнхий сайд Абдалла Хамдокийг суллахыг уриалжээ. БНХАУ Суданы улс төрийн хүчнүүдэд хандан улсынхаа энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд яриа хэлэлцээ хийхийг уриалсан бол Африкийн холбооны комиссын тэргүүн Мусса Факи Махамат цэрэг, иргэний төлөөлөлд хандан яриа хэлэлцээний ширээний ард суухыг уриалжээ.

Улмаар  АНУ дээрх үйл явдалтай холбогдуулан тус улсад 700 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээ зогсоож байгаагаа мэдэгджээ. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “Бид Суданд гарсан төрийн эргэлтийг зэмлэн буруушааж байна. Засгийн газрын төлөөлөгчид, улс төрийн удирдагчдыг баривчилсан нь тус улсын ардчилсан дэглэмд шилжих үйл явцыг ганхуулж байна” хэмээжээ. 

Мөн цэргийн эргэлтийг эсэргүүцсэн энгийн иргэд гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд энэ үеэр долоон хүн амиа алдсан байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар амь насаа алдсан иргэдийн үхлийн шалтгаан нь сумны шарх байсан бөгөөд 140 гаруй хүн шархадсан хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Дашрамд дурьдахад, 2019 оны наймдугаар сараас хойш Судан улсыг цэрэг-иргэний шилжилтийн захиргаа удирдаж байгаа юм. Шилжилтийн захиргаа 2019 оны дөрөвдүгээр сард гарсан цэргийн эргэлтийн дүнд эрх мэдлээс нь түлхэн унагасан ерөнхийлөгч Омар аль-Баширын үед үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчдод шударга ёсыг тогтооно хэмээн амлаж байсан юм.

эх сурвалж: bbc.com, reuters

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.