Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Фейсбүүк компани нэрээ “Meta” болгон өөрчилхөөр болжээ

Фейсбүүк компани нэрээ өөрчлөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар компаний зүгээс албан ёсны тайлбар өгөөгүй ч компанийг үүсгэн байгуулагч компанийнхаа нэрийг Мета болгон өөрчлөхөөр болсон талаар аравдугаар сарын 28-ны өдөр мэдэгджээ.

Тэрээр “Өнөөдрөөс эхлэн бид Мета нэртэй болно. Өмнө нь надад сонгодог судалгаанууд таалагддаг байлаа. “Meta” гэдэг үг нь “дараа” гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Энэ нь үргэлж дахин өөр нэг зүйлийг бүтээх боломжтой гэдгийг бэлгэдэг байгаа юм” хэмээжээ.

Түүний хэлж байгаагаар шинэ брэнд нь хүн дэлгэцээс татгалзаж, виртуал бодит ертөнцөд байгаа мэт үр дүн мэдрэх метаверсэд гол анхаарлаа хандуулах гэнэ. Ийнхүү шинэчлэл хийж, нэрээ өөрчилснөөр компанид харьяалагдах бусад сервисүүд өөрчлөгдөхгүй гэж Цукерберг онцолжээ.

Цукерберг “Өнөөдөр биднийг сошиал медиа компани гэж хардаг. Үнэндээ бид бол хүмүүсийг хооронд нь холбох технологийг бүтээдэг компани юм. Хүмүүс нүдэндээ зүүдэг виртуал төхөөрөмж ашиглан хоорондоо харилцах, ажиллах, зугаацах, худалдаа наймаа хийх боломжтой хязгааргүй виртуал ертөнцийг бүтээх болно. Ирэх арван жилд тэрбум орчим хүн метаверс ертөнцөд нэгдэнэ гэж тооцоолж байгаа гэжээ.

Тэрээр шинэ виртуаль ирээдүйг бүтээхэд 10 мянган ажилтан хөлслөх бөгөөд ингэхдээ хотын төвөөс хол амьдрах, ажиллах хүсэлтэй, түүнчлэн боловсрол бусад объектуудад хүрэх хүртээмж нь хязгаарлагдсан нутаг дэвсгэр дээр амьдардаг, бүтээлч мэргэжлийн хүмүүст илүү их боломж олгох аж. 

Тус компанийн бүтээгдэхүүнүүдэд дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болох Facebook-ээс гадна Instagram, WhatsApp, Messenger, Quest VR hedset, Horizon VR зэрэг бусад бараа үйлчилгээнүүд багтдаг.

эх сурвалж: bbc.com, thewashingtonpost.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.