Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Хэллоуиний үеэр цус урсгасан хэргүүд гарч, олон хүн амиа алджээ

Өчигдөр дэлхий нийтээрээ Хэллоуин буюу сүнсний баярыг тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ өдөр хүмүүс аймшгийн киноны дүрүүдэд хувирч, хүүхдүүдэд амттан тараадаг уламжлалтай.

Гэтэл энэхүү баярын өдрийг цуст өдөр болгосон хэд хэдэн хэрэг АНУ болон Японд бүртгэгджээ. Тодруулбал, Японы нийслэл Токио хотод нэгэн этгээд  метронд хүйтэн зэвсэгтэй дайрч, түймэр тавьсны улмаас 17 хүн шархадсан байна. Тус хэргийг 24 настай этгээд үйлдсэн бөгөөд тэрээр үл мэдэгдэх тунгалаг шингэн цацаж, гал тавьснаар метроны бүхээг утаанд автжээ. 

Цахим орчинд цацагдсан дээрх үйл явдлын бичлэгээс харахад айж цочирдсон зорчигчид метроны цонхоор үсрэн гарч байсан аж. Харин гэмт этгээд баривчлагдах үеэрээ "Би хүмүүсийг алахыг хүссэн, тиймээс цаазын ял авах байх" гэж ярьсан байна.

Халдлагын улмаас гурван хүн хүнд бэртсэн бөгөөд нэг настай хүн ухаангүй байгаа талаар Токиогийн гал сөнөөх газраас мэдээлжээ.

Мөн АНУ-ын хэд хэдэн мужуудад зохион байгуулагдсан Хэллоуиний үдэшлэгийн үеэр буудалцаан болжээ. Тодруулбал, Калифорни мужийн Сакраментод байрлах Roayl Castle-ийн үдэшлэгийн танхимд Хэллоуинд зориулсан эротик үдэшлэг зохион байгуулагдах үеэр гэмт этгээдүүд гал нээсэн байна. Энэ хэргийн улмаас хоёр хүн газар дээрээ амиа алдаж, таван хүн шархаджээ.  

Одоогоор байгаагаар гэмт этгээдүүдийг чухам ямар шалтгааны улмаас дээрх хэргийг үйлдсэн нь тодорхойгүй бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Мөн Чикаго хотоос баруун өмнө зүгт 45 милийн зайд орших Иллинойс мужийн Жолиет хотод мөн буудалцаан болж, хоёр хүн амиа алджээ. Одоогоор 10 гаруй хүн шархадсанаас хоёр хүний биеийн байдал хүнд байгаа талаар эрх баригчид мэдэгдсэн байна. Албаныхны мэдээлж байгаагаар гэмт этгээд хохирогчдыг үдэшлэг болсон байшингийн өндөрлөг хэсгээс харж байгаад гал нээсэн Байх магадлал өндөр байгаа аж. 

Техас муж улсын Тексаркана хотод мөн л Хэллоуиний үдэшлэгт буудалцаан болж, нэг хүн амиа алдаж, есөн хүн шархаджээ. Тексаркана хотын цагдаагийн газраас амь хохирогчийн талаар ар гэрийнхэнд нь мэдэгдэх хүртэл мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд үлдсэн есөн хүний бэртэл амь насанд аюулгүй байгаа аж.

Харин гэмт этгээд олны үймээнийг ашиглан зугтсан байх магадлалтай бөгөөд түүнийг шуурхай эрэн сурвалжлах ажлыг эхлүүлжээ. 

эх сурвалж: cbs, bbc, thejapannews

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.